Манай улсын хилээр 2023 онд давхардсан тоогоор 5 334 900 зорчигч нэвтэрсэн нь өмнөх онтой харьцуулахад 3 318 600-аар нэмэгджээ. Улсын хэмжээнд хилээр нэвтэрсэн зорчигчид 2021 оноос 8.3, 2020 оноос 4.1 дахин тус тус өссөн байна. Мөн 2023 онд 2 652 900 зорчигч хилээр орж, дээрх зорчигчийн 27.6 хувь нь Замын-Yүд, 26.3 хувь нь Чингис хаан, 12.5 хувь нь Гашуун сухайт, 10.9 хувь нь Алтанбулаг, 5.9 хувь нь Шивээхүрэн, 3.3 хувь нь Цагааннуур, 13.5 хувь нь бусад боомтоор тус тус оржээ. Улсын хилээр орсон зорчигчдын 2 008 800 нь Монгол Улсын иргэд, 644 100 нь гадаад улсын иргэд аж. Хилээр нэвтэрсэн гадаад иргэдийн 88.9 хувь нь 30 хоног хүртэл, 0.3 хувь нь 60 хоногоос дээш, 2.0 хувь нь 90 хоног хүртэл, 8.8 хувь нь 90 хоногоос дээш хугацаагаар ирсэн байна. Тэдний 54.4 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 40.5 хувь нь Европ, 2.8 хувь нь Америк, 1.3 хувь нь Ойрх Дорнод, 0.7 хувь нь Өмнөд Ази, 0.3 хувь нь Африк тивээс иржээ. Харин хилээр орсон жуулчдын тоо 2023 онд 594 000 болсон нь өмнөх онтой харьцуулахад 307.7 мянгаар буюу 2.1 дахин өссөн үзүүлэлт юм.
Харин гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 1 349 300 буюу 66.0 хувь нь эрэгтэй, 693 800 буюу 34.0 хувь нь эмэгтэй, 141 000 буюу 6.9 хувь нь хүүхэд байна. Хугацаагаар авч үзвэл, 1 954 800 нь 30 хүртэл хоног, 19 100 нь (31-ээс 90 хүртэл хоног, 69 200 нь 90-с дээш хоногийн хугацаагаар явжээ. Улсын хилээр 2023 онд 2 981 700 тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь өмнөх оноос 344 400 -аар өсжээ. Тэдгээрийн 51.5 хувийг ачааны машин, 34.7 хувийг ачааны вагон, 10.7 хувийг суудлын машин, 3.1 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлжээ. Нийт тээврийн хэрэгслийн 35.6 хувь нь Замын-Yүд, 22.2 хувь нь Гашуун сухайт, 10.3 хувь нь Шивээхүрэн, 8.1 хувь нь Сүхбаатар, 7.4 хувь нь Алтанбулаг, 16.4 хувь нь бусад боомтоор тус тус нэвтэрсэн байна.