Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Коломбын төлөвлөгөөгөөр мансууруурлах бодисоос урьдчилан сэргийлнэ

2024 оны хурал нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хүчээ нэгтгэсэн бүс нутгийн төлөө: Урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэв дор өрнөнө. Цаашид уг салбарт анхаарах тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, нөөц бололцоог зөв зохистой ашиглах стратеги, хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2024-05-30

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ

Өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ний байдлаар Орхон голын адгаар, Хангай нуруунаас эхтэй Буянт, Завхан, Хэнтий нуруунаас эхтэй Хараа зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.
2024-05-30

Өнөөдөр 14 градус дулаан байна

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-05-30

"Онцгой хүүхдүүд" өдөрлөгт 1000 орчим хүүхэд оролцлоо

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан  нийслэлийн Онцгой байдлын газраас Үндэсний Соёл амралтын хүрээлэнтэй хамтран ”Онцгой хүүхдүүд” өдөрлөгийг гуравдахь  жилдээ зохион байгууллаа.
2024-05-29

ЦЕГ: Галзуу хулгана тоглоомоос буух замдаа ухаан алдаж, нас барсан

Паркийн галзуу хулгана тоглоом дээр суусан хүүхэд бууж ирэх замдаа ухаан алдаж унаж, амиа алдсан талаар бид өмнө мэдээлсэн.
2024-05-29

Паркийн галзуу хулгана тоглоомд тоглож байсан хүүхэд унаж, амиа алджээ

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу паркийн тоглоомын газрын галзуу хулгана руу тоглохоор авирч байсан 13-15 орчим насны нэг хүүхэд хөл алдаж унаад, амиа алджээ.
2024-05-29

Төлөвлөгөөт хяналтаар 41 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 5 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 360 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 201 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 159 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2024-05-29

Сайн туршлагаа улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн багш нарт шагнал гардуулав

Нийслэлийн ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн багш Магсаржавын Ариунтунгалаг. Боловсролын салбарт 23 дахь жилдээ ажиллаж байгаа Монгол Улсын Зөвлөх багш юм.
2024-05-29

Үерийн эрсдэлтэй бүсэд барьсан барилгыг буулгаж байна

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгах ажлын хүрээнд “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо болон Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ажиллалаа. 
2024-05-29

Энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэв

Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Монгол цэрэг энхийн үйлсэд цогцолбор”-т энхийг сахиулагчдад зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
2024-05-29

Албаны үйл ажиллагаа, ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүдтэй танилцлаа

Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
2024-05-29

Хөрөнгийн үнэлгээг зөвшөөрсөн иргэдэд газрын мөнгийг олгож эхэллээ

Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, гэрээ байгуулах ажил үргэлжилж байна.
2024-05-29

Багш нарыг ажлын байрандаа хөгжих боломжоор хангана

Багш бэлтгэх их сургуулийн дэргэд Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвийг нээлээ. Цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш нарыг ажлын байрандаа хөгжих боломжоор хангах, дэмжлэг үзүүлэх, суралцагчийн сурлагын амжилтыг сайжруулахад тус төвийнхөн анхаарч ажиллах гэнэ. Кэмбрижийн болон МУБИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран боловсруулсан хөтөлбөр, удирдамжийн дагуу сургууль, цэцэрлэгүүдэд хүүхэд төвтэй сургалт зохион байгуулах аж
2024-05-29

26 хоног өлсгөлөн зарласан иргэдийн бие муудсан ч хохирлоо барагдуултал зогсоохгүй гэв

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутагт “Монтойбүрд” ХХК-ийн “Хөх дэгд” хотхонд байр захиалж, хохирсон иргэд өлсгөлөн зарлаад 26 хонож байна. Тэд барилга барина гэж ухсан хоосон нүхний дэргэд өлсгөлөн зарласан бөгөөд өчигдөр олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Нийт 11 хүн өнгөрсөн сарын 29-нөөс эхэлж өлсгөлөн зарлажээ
2024-05-29

ХХБ: Өнөөдөр НҮБ-ын Энхийг сахиулагчдын өдөр

Өнөөдөр дэлхийн хамгийн халуун цэгүүд дэх 11 ажиллагаанд 70 000 энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байна.
2024-05-29

Төмөр болон хурдны авто замын хориг хашааны стандартыг батлав

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас БОАЖЯ, ЗТХЯ зэрэг манай төрийн холбогдох байгууллагынхантай хамтран зэрлэг амьтдад сөрөг нөлөө багатай авто болон төмөр замын хашааны стандарт боловсруулахаар ажиллаж буйгаа өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байв. Тэгвэл талууд MNS 7042:2024 Төмөр зам болон хурдны авто замын хориг хашаа, ерөнхий шаардлага үндэсний стандартыг өнгөрсөн долоо хоногт батлуулснаа байгаль орчны байгууллагууд болон олон нийтэд танилцууллаа. 
2024-05-29

Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Төвийн болон зүүн, говийн аймгуудын нутгаар өнөөдөр, маргааш төв болон зүүн аймгуудын зарим хэсгээр, нөгөөдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Түүнчлэн ирэх сарын 1-нд төвийн, 2-нд баруун аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар орох нь.
2024-05-29

 Ногоон нуурыг бүчсэн барилгууд нийслэлийг усанд автуулах эрсдэл үүсгэж байна

Тодруулбал, хотын экосистемийг тэтгэгч томоохон голуудынхаа голдирол, татамд хаа хамаагүй халдаж, байгалийн аясаар урсах боломжийг нь хязгаарласнаас ийм явдал болсон гэж судлаачид үзсэн. Үүнтэй холбоотойгоор “Авлига” хороолол хэмээн алдаршсан “Акуа гарден” хотхон, “S’Outlets” дэлгүүрийн барилга, голын голдиролд тулгаж барьсан шатахуун түгээх станц, гүүр, гүүрэн байгууламж зэрэг хэд хэдэн объектыг буулгахаар шийдвэрлэсэн ч одоо хүртэл бүрэн нурааж жаагүй. Тэгвэл яг үүнтэй ижил эрсдэл дагуулж, нийслэлчүүдийг нийтээр нь хохироох барилгууд Ногоон нуурыг бүчсэн нь “Авлига” хорооллын балгийг үргэлжлүүлж болзошгүй байна.
2024-05-29