Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу паркийн тоглоомын газрын галзуу хулгана тоглоомд тоглож байсан 13-15 орчим насны нэг хүүхэд хөл алдаж унаад, амиа алджээ. Уг хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, шалгалтын ажиллагаа явагдаж байна хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.