Эх дэлхийн энх тайвны төлөөх үйлсэд хүчин зүтгэж үүрэг гүйцэтгэсэн болон одоо алба хааж буй хилчдэдээ баярын мэнд хүргэе.
Өнөөдөр дэлхийн хамгийн халуун цэгүүд дэх 11 ажиллагаанд 70,000 энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байна. Эдгээрийн 900 орчим нь Монгол Улсын энхийг сахиулагч бие бүрэлдэхүүн бөгөөд Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нийт 21 мянга орчим цэнхэр дуулгатнуудыг энхийг сахиулах үйлсэд илгээжээ.