Паркийн галзуу хулгана тоглоом дээр суусан хүүхэд бууж ирэх замдаа ухаан алдаж унаж, амиа алдсан талаар бид өмнө мэдээлсэн. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2024 оны тавдугаар сарын 29-ний өдөр 15 цаг 54 минутад Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байх "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 18-19 орчим насны иргэн "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна" гэх мэдээллийг ирүүлсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулашгүй ажиллагааг явуулж байна" гэлээ.