Өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ний байдлаар Орхон голын адгаар, Хангай нуруунаас эхтэй Буянт, Завхан, Хэнтий нуруунаас эхтэй Хараа зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.
Мөн Ховд гол Мянгад сум, Булган гол Байтаг сум, Үенч гол Үенч сум орчмоор үерийн түвшинг 5-25 см давсан байна. Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас онцгойлон анхааруулж байна.