Даланзадгад сумыг Алтан гадас одонгоор шагнав
Даланзадгад сум 32 мянга гаруй хүн амтай. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны зургадугаар сарын 4-ний өдрийн 124 дүгээр зарлигаар орон нутгийн хот болон өргөжин хөгжсөн түүхтэй. 2020-2024 онд Даланзадгад хотыг хөгжүүлэх иргэн төвтэй “Дэвшилтэт Даланзадгад” хөтөлбөр хэрэгжүүлэн, 2022 оноос сум өөрөө өөрийгөө 100 хувь санхүүжүүлж байна.
2024-06-03
Аварга салаа, тасаг шалгаруулна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдах “МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА САЛАА, ТАСАГ” шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд боллоо.
2024-06-02
А.Г.Лукашенко Монгол Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
2024-06-02
Тив дэлхийн наадмуудад амжилт гаргасан 56 хүүхдийг шагналаа
Төв цэнгэлдэх хүрээлэнд хүүхэд, багачуудад урлагийн боловсрол олгох, сэтгэн бодох, өөрийгөө илэрхийлэх чадвар, бүтээлч байдлыг дэмжин хөгжүүлэх, зорилготой “Kids Art Festival” амжилттай болов. Тус дүрслэх урлагийн наадмын нээлтийн үеэр олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцож, амжилт гаргасан нийт 56 хүүхдэд шагнал гардуулсан юм.
2024-06-02
Хүүхдийн төлөө санд 50,000,000 төгрөг хандивлав
Хүүхдийн төлөө санд “НВЦ” ХХК 50,000,000 төгрөг хандивлав. Өнөөдөр Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр /2024.06.01/ Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагын хүрээнд хувь нэмэр оруулж, Хүүхдийн төлөө сангаар дамжуулан “НBЦ” ХХК компани жил бүр 50,000,000 (тавин сая) төгрөгийн хандив өгөхөө илэрхийлж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалын ерөнхий газрын дарга Т. Ихтамирт батламж гардуулан өглөө.
2024-06-01
Үерийн аюулаас сэрэмжлүүлэв
Үерийн аюулаас сэрэмжлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хэрлэн, Онон голуудын эхээр, Туул голын адгаар, Эг, Балж Барх Хангай нуруунаас эхтэй Завхан зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна.
2024-06-01