Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.
Тухайлбал, зургадугаар сарын 1-нээс нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 07.00 цагт эхэлж, 16.00 цагт дуусна.