Дэлхийн хүүхдийн эрхийн индексийг “Kids Rights Foundation” болон “Erasmus” их сургууль хамтран гаргаад байна. Үүгээр хүүхдийн эсрэг хүчирхийлэл 47 хувьтай гарчээ.
Тухайлбал, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тухайлбал ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн байдал 1-14 насны хүүхдийн дунд 47 хувьтай байна. Сүүлийн үед хүүхдүүд интернэт ба цахим орчинд орох нь нэмэгдэж байгаа нь тэднийг цахим-доромжлол, сэтгэл санаа болон бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамт, мөлжлөгт өртөх эрсдэлд хүргэж байна. Хүүхдэд чиглэсэн гэмт хэрэг, мөлжлөг, хүчирхийллээс сэргийлж, хариу арга хэмжээ авдаг хүүхэд хамгааллын үр дүнтэй нэгдсэн тогтолцоо байхгүй байна. Хор нөлөө бүхий нийгмийн хэм хэмжээ, арга ажиллагаа өнөө хэр нь оршин байсаар байгаа талаар Монгол Улс дахь НҮБ өөрийн веб хуудаснаа анхааруулан бичснийг энд сануулая.(https://www.unicef.org/mongolia/mn)