Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл, төв талбай хөл хөдөлгөөн ихтэй, үзэх харах тоглолттой, хүүхдүүд хөгжөөх тоглоом наадгай олонтой, хөгжөөн баясал дүүрэн өдөр санж. Баярын парадад өнгө алаглаж, түмэн авьяастай хүүхдүүд, бас жүжигчид нэгджээ. Талбайг тойруулан барьсан асарыг гороолж алхсан тэднийг хүүхдүүд замаас замд тосож, гар өргөн даллаж, зарим нь мэндчилж байв. Төрийн ордны өмнөх индэрт Монгол Улсын Консерваторын 2 дугаар ангийн сурагчид Төрийн дууллаа эгшиглүүлж, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг эхлүүллээ.
Араас нь Сонгинохайрхан дүүргээс ирсэн 1000 хуурч жаал морин хуурын аялгуугаараа үзэгч олныг уясуулж, талбайн жавар үргээж, сэтгэл сэргээв. Залгуулаад Монголын Хүүхдийн ордны авьяаслаг сурагчид, хүүхдийн хамтлаг, дуучид ая дуугаа өргөсөн. Үзэгч хүүхдүүд, ээжүүд, зочид индрийн өмнө эгнүүлж тавьсан сандалд тухалжээ.
Талбайн зүүн хэсэгт шатар, даамны асар байрлуулсан байлаа. Энд "Алтанхүү" даамын клбээс даамны тэмцээнийг сонирхогчдын дунд зохион байгуулсан юм. Хүүхдүүд тэмцээнд идэватэй оролцож байгаа харагдсан. Тэд өмнө нь таарч байгаагүй хүүхдүүдтэйгээ тоглож үзэхээр суудалд тухлацгаав.
Шатрын өргүүдтэй асарт хүүхдүүд хүссэнээрээ тоглож нэгэн өдрийг зугаатай өнгөрүүлсэн. Зарим хүүхэд туршилга багатай бяцхан нэгнээ суудалд урьж, анхан шатны нүүдэл зэргийг зааж өгч байгаа харагдав.
Мөн төв талбайд бүжгийн тэмцээн болсон юм. Оролцогчид хамгийн гоё хувцсаа өмсөөд хамгийн гоёороо бүжиглэж, хүүхдийн баярт өнгө нэмсэн билээ.
Талбайн урд хэсэг сүү, сүүн бүтээгдэхүүн, зайрмаг, ундаа, амттаны худалдаа гарчээ. Багачууд зайрмаг, бөмбөлөг, амттанд оочерлож, арай том нь тоглоом наадам, уралдааныг илүүд эрхэмлэж, тийш хөвөрнө. Төв талбайд хамгийн эрэлттэй хэсэг бол нүүр дээрээ зураг зуруулах асрууд байлаа. Тус асарт нэг зургийг 5000 төгрөгөөр зурж байв.
Жаахан таагүй мэдээлэл дуулгахад үдээс өмнө төв талбайгаас 13 хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн байлаа. Цагдаагийн тэдний эрэлд гарч олсон ч эргээд энд тэнд хүүхэд төөрсөн гэх дуудлага орж ирсээр байсан юм.
11:00-18:00 цагт: Д.Сүхбаатарын талбай болон Соёлын төв өргөөний өмнөх талбайд:
Хүүхдийн баярын нээлт, нэгдсэн урлагийн хүндэтгэлийн тоглолт "Дэлхийн монгол хүүхэд" уриан дор болж байна,
СХД-ийн мянган морин хуурч хүүхдүүдийн тоглолт болно,
Хөл бөмбөгийн тэмцээн /Д.Сүхбаатарын талбайн ногоон зүлэг/
Шатрын тэмцээн /Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/
Тэнцвэрт дугуйн тэмцээн /Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/
Дугуйн тэмцээн /3 насны ангиллаар Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/
Даамны тэмцээн /3 насны ангиллаар Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/
Hip hop бүжгийн уралдаан /Багийн төрлөөр Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/
Өнөөдөр тохиож буй Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрийн баярын хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулж байна.
10:00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд: ХЭҮК, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хамтран “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2024” зохион байгуулна.
Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой тус марафонд нийт 550 орчим хүүхэд бүртгүүлснээс тулгуур эрхтний, хэл ярианы, харааны бэрхшээлтэй 87 хүүхэд оролцоно.
Хүүхдүүд: 6-7 насныхан 500 метрт, 8-9 нас-500 м, 10-11 нас-1 км, 12-13 нас-1 км, 14-15 нас-1.5 км, 16-17 нас-1.5 км гэсэн ангиллаар оролцож уралдана.
Марафонд оролцсон хүүхэд бүрт батламж гардуулна. Марафоны үеэр хөгжилтэй алиалагчийн урласан бэлэг, мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулах, хүүхэлдэйн баатруудтай зураг авхуулахаас гадна хүслийн хайрцагт өөрийн мөрөөдөл, санал хүсэлтээ хийнэ. Хүүхдүүдийн санал хүсэлтийг Ерөнхий сайдад уламжлах юм билээ.