Автобусны зорчигчдыг бүртгэх төхөөрөмжийг ажиллуулж эхэлжээ
Зорчигчид жолоочид бэлэн мөнгө өгдөг байдлыг зогсоох нь уг төхөөрөмжийг ашиглах болсон үндсэн зорилго. Гэхдээ энэхүү төхөөрөмжийг одоогоор судалгааны зориулалтаар ашиглаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврээс төсөвт хэдэн төгрөг орж ирж байна гэх зэргээр төлбөрийн мэдээллийг нарийвчлан судлах гэнэ. Судалгааны үе шатанд яваа тул төлбөрийн мэдээлэл зорчигчдын тооноос зөрсөн тохиолдолд буруутай этгээдэд ямар хариуцлага хүлээлгэхийг одоохондоо шийдээгүй юм байна. Энэхүү төхөөрөмж нь хүнийг таних программ гэдгийг нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас хэллээ.
2024-06-07
Казахстан Улстай нийгмийн хамгааллын салбарт хамтарна
Гадаад харилцааны яамны мэдээллээр Монгол Улсын 210.0 орчим мянган иргэн гадаад улсад ажиллаж, амьдарч байна. Монгол Улсын Засгийн газраас хилийн чанадад ажиллаж, амьдарч буй эдгээр иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах, тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж авах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор улс орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулан ажилладаг. Өнөөдрийн байдлаар ОХУ, БНСУ, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улс зэрэг зургаан улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан, хэрэгжүүлж байна.
2024-06-07
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллана
Зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллана. Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ.
2024-06-07
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлыг цөөлнө
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг засварлаж буй гэнэ. Тодруулбал, гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах ажлын хүрээнд усалгааны системийг суурилуулж байгаа аж. Тухайн хэсэгдэх авто угаалгын газар болон бетонон хашааг Монголын хөлбөмбөгийн холбоотой зөвшилцсөний үндсэн дээр буулгажээ. Чөлөөлсөн талбайд ногоон байгууламж байгуулж, теннис, хүүхдийн тоглоомын болон 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөжээ. Хүрээлэнгийн гадна талбайд ахь, зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг цахилгааны дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, шинэчилж буй гэнэ.
2024-06-06
Соёлын өвийг таниулах өдөрлөг зохион байгуулав
“Тэгш хүртээмжтэй музей, хүүхэд бүхэн хөөрхөн” өдөрлөг Чойжин ламын сүм музейд өчигдөр боллоо. Уг арга хэмжээг Чойжин ламын сүм музей, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран зохион байгуулсан юм. Дөрөв дэх жилдээ болсон уг өдөрлөг нь тусгай хэрэгцээт хүүхэд багачуудад соёлын өвийг танин мэдэх, хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох, төлөвшүүлэх зорилготой.
2024-06-06
“Гэртээ эрт харья” аяныг аравдугаар сар хүртэл үргэлжлүүлнэ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Гэртээ эрт харья” аян өрнүүлж байна. Аяныг энэ сарын 1-нээс эхлүүлсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 30 хүртэл үргэлжлүүлэх аж. Үүнд 21 аймаг, есөн дүүргийн газар, хэлтэс нэгдэж, цахим орчинд уриалга өрнүүлж буй. Зуны амралтаар хүүхдүүд гэртээ түлэгдэж, гэмтэх тохиолдол нэмэгддэг. Тиймээс эцэг, эхчүүд аль болох гэртээ эрт харьж, хүүхдүүддээ цаг гарган, хамтдаа тоглож, анхаарал, халамжаа сайжруулаасай гэсэн үүднээс уг аяныг өрнүүлсэн гэнэ
2024-06-06
Хандив өгөх хүмүүс иргэний бүртгэлийн дугаараа бичнэ
УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлсэн хүмүүс зардлын дансаа Үндэсний аудитын газарт бүртгүүлж, түрүүчээсээ олон нийтэд зарлаад байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу иргэн, хуулийн этгээдээс нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчид мөнгөн, мөнгөн бус хандив өгөх боломжтой юм. Иргэн 10, хуулийн этгээд 30 хүртэл сая төгрөгийн хандив өгөх эрхтэй. Хандив өгөхдөө иргэний бүртгэлийн дугаар, орлогын эх үүсвэр, овог, нэрээ тодорхой бичиж байж хүчинтэй болох юм байна. Өөрөөр хэлбэл, эдгээр мэдээлэл дутуу бол таны хандивыг хэрэглэх, хүлээн авах боломжгүй болох юм билээ.
2024-06-06
Сайн дурынхан бол үнэгүй ажиллах хүч биш
“Сайн дурын ажил гэж залуучуудын идэвх санаачилгаар явуулж байгаа, ашгийн төлөө бус, нийтэд тустай үйл ажиллагаа” хэмээн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт залуучууд өөрсдөө санаачилсан байх, хоёрдугаарт ашгийн төлөө бус, нийтэд тустай үйл ажиллагаа гэж тодорхойлсон гэсэн үг. Энэ нь манай улсад сайн дурын ажлыг анх удаа хуульдаа тусгасан тохиолдол юм. Харин бусад хуульд сайн дурын ажилтай холбоотой зохицуулалт алга.
2024-06-06
Нийгмийн даатгалын ерөнхий газар цахим хөтчийн үйлчилгээ нэвтрүүллээ
Нийгмийн даатгалын ерөнхий газар цахим хөтөчтэй болжээ. Ингэснээр иргэд нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой мэдээ, мэдээллийг гар утаснаасаа цаг алдалгүй авах боломжтой болж буй аж. Гар утас байхад л богино хугацаанд хүссэн мэдээллээ авах, цаг хугацаагаа хэмнэх боломжийг уг шийдлээр бүрдүүлж байгаа гэнэ. Тухайлбал, нийгмийн даатгалын байгууллагын аль нэг салбарт дугаарлаж цаг алдах шаардлагагүй. Хаанаас ч хандах боломжтой, хамгийн хүртээмжтэй хэлбэр юм байна. Мөн үүнийг ашигласнаар цаасан хэвлэлийн зардал хэмнэх боломжтойг дээрх байгууллагынхан онцлов.
2024-06-06
Хахууль өгөхийг шаардсан багшид торгох ял шийтгэжээ
Нийслэлийн нийтийн тээврийн хамгийн том аж ахуйн нэгж болох “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Сургалтын албаны онолын багш Я.Энхбаатар холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор нь хянаад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өчигдөр шийдвэрлүүллээ. Тэрбээр автобусны жолоочийн сургалтад сууж ажилд орохоор бүртгүүлсэн нэгэн иргэнээс жолоодлогын дүрмийн шалгалт авах үедээ хахууль нэхсэн хэрэгт холбогдсон юм.
2024-06-06