Нийгмийн даатгалын ерөнхий газар цахим хөтөчтэй болжээ. Ингэснээр иргэд нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой мэдээ, мэдээллийг гар утаснаасаа цаг алдалгүй авах боломжтой болж буй аж. Гар утас байхад л богино хугацаанд хүссэн мэдээллээ авах, цаг хугацаагаа хэмнэх боломжийг уг шийдлээр бүрдүүлж байгаа гэнэ. Тухайлбал, нийгмийн даатгалын байгууллагын аль нэг салбарт дугаарлаж цаг алдах шаардлагагүй. Хаанаас ч хандах боломжтой, хамгийн хүртээмжтэй хэлбэр юм байна. Мөн үүнийг ашигласнаар цаасан хэвлэлийн зардал хэмнэх боломжтойг дээрх байгууллагынхан онцлов.
Иргэд цахим хөтөч рүү нэвтрэхийн тулд “E-Мongolia” дахь AR аппликэйшнийг гар утсандаа суулгаж, бүртгүүлэх шаардлагатай юм.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн