“Тэгш хүртээмжтэй музей, хүүхэд бүхэн хөөрхөн” өдөрлөг Чойжин ламын сүм музейд өчигдөр боллоо. Уг арга хэмжээг Чойжин ламын сүм музей, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран зохион байгуулсан юм. Дөрөв дэх жилдээ болсон уг өдөрлөг нь тусгай хэрэгцээт хүүхэд багачуудад соёлын өвийг танин мэдэх, хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох, төлөвшүүлэх зорилготой. Өдөрлөгийн хөтөлбөрт урлагийн тоглолт, тусгай хэрэгцээт иргэдийн онцлогт тохирсон спорт тоглоомыг багтаажээ. Мөн шүд, нүд, чих, хамар хоолойн эмчийн үзлэг, зөвлөгөө өгсөн байна. “Тэгш хүртээмжтэй музей, хүүхэд бүхэн хөөрхөн” өдөрлөгт 200 гаруй хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдын хамт оролцлоо. Мөн тусгай хэрэгцээт иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм.
Бэлтгэсэн А.Үүл