Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг засварлаж буй гэнэ. Тодруулбал, гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах ажлын хүрээнд усалгааны системийг суурилуулж байгаа аж. Тухайн хэсэгдэх авто угаалгын газар болон бетонон хашааг Монголын хөлбөмбөгийн холбоотой зөвшилцсөний үндсэн дээр буулгажээ. Чөлөөлсөн талбайд ногоон байгууламж байгуулж, теннис, хүүхдийн тоглоомын болон 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөжээ. Хүрээлэнгийн гадна талбайд ахь, зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг цахилгааны дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, шинэчилж буй гэнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэн 12000 хүний суудалтай. Гэхдээ суудал хоорондын зай хэт ойр байдаг нь үзэгчдэд таагүй санагддаг. Тэгвэл засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд суудал хоорондын зайг олон улсын стандартад нийцүүлж, цөөлөхөөр болжээ. Мөн хүрээлэнгийн хоёр талын авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, машингүй бүс болгох аж. Үүнээс гадна орох, гарах хаалганы шатыг стандартад нийцүүлж, хаягжуулалтыг тодорхой болгох үүднээс хаалгануудыг дугаарлаж, зарлан мэдээлэх болон камержуулалтын систем нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ жилийн наадмаар хүрээлэнгийн ойр орчимд ариун цэврийн есөн байгууламж ажиллуулах нь.
Бэлтгэсэн М.Оч