Хутаг-Өндөр сумд хүчтэй аадар, мөндөр орсноос Уньт баг цахилгаангүй болжээ
Уржигдар буюу энэ сарын 2-ны орой Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг, Сахарын рашаан орчимд цаг агаарын аюулт үзэгдэл болжээ. Цаг хэртэй үргэлжлэн орсон мөндөр, хүчтэй аадрын улмаас трансформатор унаж, тэр хавийн амралтын газар, айлууд цахилгаангүй болсон байна. Хүчтэй, том хэмжээний мөндөр орох үед гадуур зорчих аргагүй, удаан явбал гэмтэх эрсдэлтэй байсныг орон нутгийн зарим иргэн хэллээ.
2023-09-04
Архивын ерөнхий газар CAMS, GAS болон портал систем нэвтрүүлнэ
“Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт” төсөл Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан Ерөнхий хэлэлцээрийн үр дүнд хэрэгжиж буй. Төслийн үндсэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад БНСУ-ын “Эл Жи Си Эн Эс” Консорциум (LG CNS Consortium) шалгарч, 2023 оны долдугаар сарын 06-ны өдөр төслийг хэрэгжүүлэх гэрээг байгуулсан.
2023-09-04
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1
Эдгээр компаниас болоод байгаль орчин, тэр дундаа усны нөөц сүйдэж буй талаар нутгийн иргэд, сум, орон нутгийн засаг захиргаа нь тэмцсээр ирсэн. Тэд өөрсдөө төр захиргааны байгууллагууд, шүүхэд ханддаг. Нутгаасаа сонгогдсон гишүүдэд ч дуулгадаг. Гээд хэн ч тоож сонсдоггүй байгаа юм.
2023-09-04
Хүлээлт дагуулсан хөтөлбөрийн шинэчлэл
Нэрийг нь хүртэл мэргэжлийн боловсролын сургууль болгон өөрчиллөө. Мөн жилээс жилд өсөн нэмэгдэж буй суралцагч, шинээр бий болж байгаа сургалтын байгууллагын тоо, нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан багш мэргэжлээр сурах оюутнуудын төлбөрийг төрөөс 100 хувь даах шийдвэр гаргасан нь олон нийтээс шүүмжлэлийн “хур” дагуулав. Энэ мэтчилэн дурдвал боловсролын салбарт “хөдөлгөөнд орж” буй зүйл цөөнгүй. Тэдгээрээс хамгийн их анхаарал татаж байгаа нь ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх санаачилга.
2023-09-04
Төсөлд хамрагдсан иргэд, өрхөд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гардууллаа
“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-т хамрагдсан өрх, иргэдэд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гардууллаа. Нийгмийн халамжийн бодлогын шинэчлэлийн хүрээнд зорилтот өрхийг чадавхжуулах, амьжиргааг дэмжихэд чиглэсэн үйлчилгээг бий болгохоор олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
2023-09-02
Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв байгуулна
Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Монгол-Хятадын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, түлхэц үзүүлэх зорилгоор БНХАУ-ын судалгааны 3 баг Монгол Улсад ажиллав. Уг хамтын ажиллагааг хэрэгжүүлж, үр дүнг хэлэлцэх хоёр талын хамтарсан хурал боллоо.
2023-09-02
АШУҮИС-д гадаадын есөн орны 310 оюутан сурч байна
Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллагын нэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль 81 дэх хичээлийн жилийнхээ нээлтийг хийлээ.
Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Эрдэмбилэг, Монгол Улсын Ардын багш, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Лхагвасүрэн, Монгол Улсын Ардын багш А.Гүрбадам болон тус сургуулиас төрөн гарсан гавьяатууд, эрдэмтэн багш, оюутан сурагчид оролцов.
2023-09-02
Допингийн эсрэг үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн батлагдлаа
Монгол Улсын Их хурлаас “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д Монгол Улс нэгдсэн орсныг соёрхон батлах тухай” хуулийг 2007 онд баталсан бөгөөд тус конвенцын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Биеийн тамир, спортын тухай хуульд “Допингийн эсрэг үндэсний дүрмийг Засгийн газар баталж, мөрдүүлнэ” гэж заасан билээ.
2023-09-01