БОАЖЯ-ыхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Идлэг шонхор шувууны тухай дараах мэдээллийг өгөв. Тодруулбал,
"Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 46 хувьд идлэг шонхор шувуу тархах бөгөөд үүнээс 12 хувь нь эл шувууны голомт нутаг юм. Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар манай улс 10380 толгой Идлэг шонхор шувууны нөөцтэй болохыг тогтоосон байдаг. Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай конвенцоос жил бүр 350 хүртэл тоо толгой идлэг шонхор шувууг барьж ашиглахыг зөвлөсөн байдаг. БНАТ-ийн тухай хуулийн дагуу Идлэг шонхор шувууг бариулсны төлбөр, хураамжид орон нутгийн төсөвт жилд 14 тэрбум гаруй төгрөгийн орлого орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг" гэв.