МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл болон Удирдах зөвлөлийн гишүүд, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нар БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн хүрээлэнгийн урилгаар Сөүлд “Мэдлэг хуваалцах хөтөлбөртэй” танилцаж, туршлага судлаад иржээ.
Тэд Солонгосын аж үйлдвэрийн корпораци, Сөүл хотын захиргаа, Үйлдвэр худалдааны яам хамтран Хувцас үйлдвэрлэл, оёдол, загварын салбарын Жижиг дунд үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг дэмжих зорилготой Түндэмүний загварын бизнесийн төв хувцас, оёдол, загварын жижиг дунд үйлдвэртэй танилцсан байна.
БНСУ-ын жижиг дунд бизнесийн судалгааны хүрээлэнтэй МЭХ хамтрахаар болжээ. Улмаар хэлэлцсэнээ ажил хэрэг болгох алхмаа эхлүүлж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
Тодорхой хэлбэл, гэрээний хүрээнд оёдлын салбарт Монголын оёдлын салбарын бодлогын зорилтыг илэрүүлэх, шинжлэх ухааны үндэслэл дээр тулгуурласан судалгааа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, сайн загвар нэвтрүүлэх хоёр улсын хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэх юм.