Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францис манай улсад албан айлчлал хийж байна. Пап Францис дурсгалын дэвтэрт ийн бичиж үлдээжээ.
Pellegrino di pace in questo Paese giovane e antico, moderno e ricco di tradizione, sono onorato di percorrere le vie dell’incontro e dell’amicizia, che generano speranza. Il grande cielo terso, che abbraccia la terra mongola, rischiari nuovi sentieri di fraternità.
Энх тайвны мөргөлч би өнө эртний баялаг түүх, уламжлалтай, орчин цагийн энэхүү Улсад итгэл найдварыг бататгах учрал, нөхөрлөлийн чин сэтгэл өвөрлөн айлчлан зочилж байгаадаа баяртай байна. Монгол орны уудам тал нутгийг ивээгч мөнх хөх тэнгэр Та бидний ирээдүйн дотно нөхөрлөлийг бадраах болтугай.