Увс аймаг, Цагаанхайрхан сум. “Урт жалганы-Эх" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 256 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 02-ны өдрийн 11:30 цагт ОБЕГ-т иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид, Цагаанхайрхан сумын мэргэжлийн ангийнхан 09.02-ны өдрийн 17:15 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт 2 га талбай шатсан хэмээн албаныхан мэдээллээ.