Архангай аймгийн малчдын цагаан идээгээр дагнасан худалдаа зохион байгуулна
Нийслэлчүүдийн цагаан идээний хэрэглээний 30 гаруй хувийг дангаараа Архангай аймгийн малчид хангадаг статистик бий. Архангай аймгийн малчдын үзэсгэлэн худалдааг энэ сарын 20-25-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна. Ингэхдээ зөвхөн ааруул, ээзгий, өрөм, зөөхий, шар тос, сүү, айраг тэргүүтэй цагаан идээгээр дагнасан худалдаа явагдах юм.
2024-01-17
Агаарын бохирдлоос болж хохирсон хүүхдүүдэд нөхөн олговор олгохыг шаардана
Угаарын хордлого тархинд нөлөөлж мартамхай болох, ой санамж муудах гэх мэт үр дагаварт хүргэдэг аж. Тухайлбал, манай улсын тав хүртэлх насны хүүхдүүдийн эрүүл мэнд, нас баралтын шалтгааныг амьсгалын замын өвчлөл тэргүүлж буй. Улмаар өвлийн улиралд хүүхэд 4-5 удаа ханиад хүрдэг. Нэг удаагийн эмчилгээнд дунджаар 200-300 мянга, өвлийн турш 1-1.2 сая төгрөг зарцуулдаг. Эмч нар энэ мөнгөн дүнтэй дүйцхүйц нөхөн олговрыг 0-5 насны бүх хүүхдэд олгохыг шаардаж, нэхэмжлэл гаргаж байгаагаа ийн мэдээллээ.
2024-01-17
Электрон тамхи буюу ВЭЙП өсвөр үеийнхнийг минь "идэж" байна
“Тамхинаас гаргагч” гэх электрон тамхи өсвөр үеийнхэн, залуусын өдөр тутмын хэрэглээ болоод удлаа. +21 гэсэн заалттай ч үнэн хэрэгтээ дунд сургуулийн сурагчид хэрэглэх нь олширч, сургуулийн орчинд амандаа зуучихсан явах нь энгийн үзэгдэл болжээ.
2024-01-17
Кубаар дамжин АНУ руу хууль бусаар нэвтрэх гэж байсан Монголчуудыг саатуулжээ
Манай улсын иргэд Бүгд Найрамдах Куба Улсаар дамжин АНУ руу хууль бусаар нэвтрэх оролдлого хэд хэдэн удаа гарч, Куба Улсын хилийн албаныханд саатуулагджээ. Тухайлбал, Улаанбаатар-Истанбул-Хавана чиглэлийн нислэгээр Куба Улсад очиж, АНУ руу завиар гаргана гэх хүмүүст хууртагдаж, хил давах гэж байгаад баригдсан байна.
2024-01-17
Таван шард дулаан автобусны буудал байрлуулжээ
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг, Таван шарын автобусны зогсоолд тохилог, дулаан буудлыг байршуулсан байна. Уг автобусны буудал нь дулаан өрөө, зам, талбайн үйлчлэгч нарт зориулсан хэсгүүдтэй. Мөн хяналтын камераар гадаад, дотоод орчныг хорооны Засаг дарга, цагдаагийн албан хаагчид хянах боломжийг бүрдүүлсэн аж. Дүүргийн төсвийн хөрөнгөөр уг ажлыг гүйцэтгэсэн гэнэ.
2024-01-17
УУХҮЯ-ны албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ
УУХҮЯ-ны хэлтсийн дарга Ч.Цогтбаатарын хувьд 2022 оны тавдугаар сард Төв, Хэнтий, Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Меланж”, “Хөх дэл инвест”, “Дамбат”, “Алтан дун Дорнод Монгол”, “Баянчулуут газар”, “Хөх бишрэлт” ХХК-ийн уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг үзэж, танилцан холбогдох дүгнэлт гаргах комиссын даргаар ажиллахдаа хахууль авсан хэрэгт холбогдоод буй юм.
2024-01-17
“Симба” Ц.Батааг барьцаалсан У.Баатаржав нарыг шалгаж дууслаа
Эл хэргийг“Сэлэнгийн” хэмээх нэрээр нь зарим хүн мэддэг, өмнө нь нэг бус удаа эрүүгийн хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан У.Баатаржав зохион байгуулж, Н.Наранбаатар, М.Отгонсүх нартай хамтран гэрт нь орж, биед нь халдаж, барьцаалан “Ланд круйзер” машинд нь суулган авч явж Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Хүннү палас” зочид буудлын нэгэн өрөөнд цөөнгүй хоног хорьсон гэнэ. Улмаар 98.5 сая төгрөгийг нь дээрэмдсэн аж. Хохирогч эл хэргийг хэн нэгний захиалгаар үйлдсэн хэмээн гомдол гаргаж, УЕПГ-т хүргүүлсэн ч мөрдөн шалгах ажиллагаагаар энэ нь тогтоогдоогүй юм байна.
2024-01-17
Намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүдийг буцаалаа
Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаас намын бүртгэлтэй холбоотой дараах өргөдлүүдийг буцааж шийдвэрлэв.
2024-01-17