Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 12 дугаар хорооны Булгийн 2 дугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 16-ны өдрийн 23.59 цагт хүлээн авсан аж.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж, иргэн А-ын 8х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр, цонх хайрагдаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Уг гал түймэрт иргэн Д/44 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.