Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум Лхүмбэ багийн “Баян-Овоо” хорооллын 1033 тоот Хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 16-ны өдрийн 15.30 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн хашаанд 1000 боодол хураалттай өвс шатаж байсныг 00.36 цагт бүрэн унтраасан байна.