Увс аймгийн Зүүнговь суманд өнгөрөгч онд орсон их хэмжээний цас болон цасан шуурга шуурснаас үүдэн цасан бүрхүүл тогтож зорчих хөдөлгөөн хязгаарлагдан зам даваа хаагдаж, хонхор газартаа цасны зузаан 30-50 см хүртэл зузаан тогтож хүн, малгүй хүндхэн өвлийг туулж байна.
Зэвсэгт хүчний 328 дугаар тусгай ротын томилгоот бүрэлдэхүүн сумын Онцгой комиссын хүсэлтээр туулах чадвар сайтай нэгж, хүн хүчээр цаг агаарын хүнд үе, нөхцөл байдлаас шалтгаалан төрөл бүрийн тусламжийг тухай бүрд үзүүлсээр байна.
Зүүнговь сумын Тохой багийн чиглэлд хүндхэн нөхцөл байдалд байгаа малчдад өвс, тэжээл хүргэж өгөх ажилд тусгай салбараас туулах чадвар сайтай 1 нэгж техник, 2 алба хаагчийг томилон сумын онцгой комиссын гишүүдийн хамтаар оролцсон юм.
Томилгоот бүрэлдэхүүн үүрэгт ажлаа гүйцэтгээд буцах замд цасан шуурга шуурч урд өдрийн гаргасан зам хаагдаж, буцах хөдөлгөөнд удаашрал үүсэн 75 километр замыг 10 цагийн хугацаанд туулж салбарын байрлалдаа ирсэн байна.
Дэслэгч П.НАРАН-ОЧИР