Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2024 оны стратегийн цугларалт энэ сарын 16-17-ны өдрүүдэд “Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд тулгамдаж буй эрсдэл, сорилт ба удирдагчийн сэтгэлгээний өөрчлөлтийн зарим асуудал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Цугларалтад Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Төрийн цэргийн байгууллага, Төрлийн цэргийн командлал, БИЦУГ-ын удирдлагууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар, аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга нар оролцож байна.