Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Х.Нямбаатарыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг томилсон захирамж, тамгыг гардуулан өгөөд ажлын амжилт хүслээ.  Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XV хуралдаанд оролцогчдод хандаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, нийслэлийн шинэ удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
2023-10-13

Д.Сугар, Ц.Нанзаддорж нарыг сайд аснуудтай хамт шүүхэд шилжүүлэв 

Түүгээр ч зогсохгүй “Төмөр замын зураг төслийн институт”, “Кью ЭсСи” ХХК-ийг мөнгө угаасан хэмээн яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн байна. Төв аймагт тавьсан автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатаас гадна ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарын хэргийг нэгтгэн шилжүүлээд байна. 
2023-10-13

"Эко стандарт петролиум" компанийнхан 20-30 тонн хаягдал маслыг бохирын шугам руу асгажээ

БОАЖЯ, ЭЦА, ОБЕГ болон нийслэлийн төр захиргааны байгууллагуудын мэргэжилтнүүдийг" түргэн авхуулж", иргэдийг өдөржин айдаст автуулсан хэргийн учир тайлагдлаа. Тодруулбал, өглөөнөөс хойш үнэртсэн зүйл нь кропны хаягдал тос, масло байжээ.
2023-10-12

Хилчид сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн 70 настай иргэн Д аравдугаар сарын 11-ний өглөө 08.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар хил хамгаалалтад туслах хүчний гишүүн Ж.Занданбал Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн шуурхай жижүүрт 17.20 цагт мэдэгджээ.
2023-10-12

Хоёр улс хамтран хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын гэрээний үр дүнг танилцуулав

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хамтран “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг” 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр байгуулж, мөн оны аравдугаар сарын 27-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хэрэгжилтийн явцтай танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох хоёр улсын Засгийн газрын хамтарсан уулзалт өнөөдөр боллоо.
2023-10-12

НИТХ-ын төлөөлөгчид Х.Нямбаатарыг хотын даргаар томилохыг дэмжлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх НИТХ-ын хуралдаан өндөрлөлөө. НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувийн саналаар Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргаар томилохыг дэмжлээ. Үүнийг Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор батламжлах хуультай.
2023-10-12

Дүнжингарав, Ургах наран хороололд хүхрийн хий хэвийн хэмжээнд байна

Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэр дэх агаарын чанар ямар үзүүлэлттэй байсныг Агаарын чанарын албанаас тодрууллаа. Аравдугаар сарын 2-8-ны өдрүүдэд агаар дахь хүхрийн хэмжээ хэвийн, харин том ширхэгт тоосонцор их байсан гэнэ.
2023-10-12

Авто зам, гүүрэн байгууламжид шалгалт хийлээ

Зам, тээврийн хөгжлийн яам болон Хотын стандарт, хяналтын газрын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай”  удирдамжийн дагуу авто зам, замын байгууламжуудад хамтарсан хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтыг дараах байршлуудад хэрэгжүүлсэн юм. Үүнд: 
2023-10-12

“Эрдэнэт”-ийн 49 хувийг бусдад хууль бусаар шилжүүлсэн гэх албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүллээ

Тус хэрэгт тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Төрийн өмчийн хорооны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан нэр бүхий албан тушаалтнууд болон “Худалдаа хөгжлийн банк”, “Кью Эс Си” зэрэг ХХК-ийн удирдах албан тушаалын 20 хүн, 2 хуулийн этгээд яллагдагчаар татагдсан байна.
2023-10-12

Хорт хийн голомт тогтоогдоогүй байна

Нийслэл хотод энэ сарын 11-12-нд шилжих шөнө газ, угаарын хий байж болзошгүй тодорхойгүй үнэр тархсан. Уг үнэрийн учир шалтгааныг тодруулахаар Онцгой байдлын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар,  нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Байгаль орчны газар зэрэг мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байна.
2023-10-12

Барилгын салбарын цахим системийг нэгтгэнэ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Барилга, хот байгуулалтын яамны “Хот байгуулалтын кадастрын мэдээллийн систем”-ийг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын “Хот байгуулалтын мэдээллийн менежментийн систем”-тэй уялдуулах асуудлаар Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байна.
2023-10-12

“Нийслэлд 30 000 цэгт камер суурилуулахаар төлөвлөсөн”

Гэмт хэргийн тоог бууруулах, хэрэгтнийг шуурхай олох, хэргийн сэжүүрийг тогтооход камер чухал нөлөөтэй нь мэдээж. Олон улсын жишигт, ялангуяа БНСУ, БНХАУ-ын дийлэнх хотод 300 метр тутамд нэг камер суурилуулдаг гэнэ . Өмнөд Солонгост бүр камерын ойролцоо зарлан мэдээлж, чанга дуу гаргах зориулалттай товчлуур тавьдаг аж. Иргэд гэмт хэрэгт өртөн, сандарч тэвдсэн үедээ ихэнх тохиолдолд утсаар ярьж чаддаггүй бөгөөд уг товчлуурыг дарж, тусламж дууддаг юм байна. Гэтэл манайд камержуулалт хангалтгүй хэвээр. Энэ тухай зарим иргэн ийн өгүүлэв.
2023-10-12

МСНЭ-ийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийн сургалт Өмнөговь аймагт болж байна

МСНЭ-ийн 21 аймгийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийн сургалт, зөвлөгөөн Өмнөговь аймагт эхэллээ. МСНЭ-ийн салбар зөвлөлийн тэргүүнүүд болон орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох зорилгоор МСНЭ, МСНЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлөөс хамтран аравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
2023-10-12

Налайх, Дүнжингарав орчмын агаараас авсан дээжийн хариу 24 цагийн дараа гарна

Агаараас авсан дээжийн хариу 24 цагийн дараа гарна
2023-10-12

Энхийг сахиулагчид ажиллагааны газар луу үндэсний агаарын тээврээр зорчино

Энэ мөчөөс Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч компаниар Энхийг сахиулагчдыг тээвэрлэх болох нь.
2023-10-12

Хий хадгалдаг, ашигладаг аж ахуйн нэгжүүдийг шалгаж эхэллээ

Хийн түлш дэлбэрсэн тохиолдол бүртгэгдээгүй
2023-10-12

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн боловсруулна

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Хурлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны есдүгээр сарын 4-ний өдрийн А/118 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулж, Хөдөлмөрийн, аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн боловсруулах хэрэгцээ, шаардлагын талаар танилцуулж, хуулийг шинэчлэн боловсруулахад анхаарах зарчмын асуудлаар санал солилцлоо.
2023-10-12

Олон улсын охидын өдрөөр тайван жагсаал зохион байгууллаа

Олон улсын охидын өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийн хүрээнд өчигдөр иргэд төв талбайд тайван жагсаал зохион байгуулсан юм. Жагсаалыг санаачлагч нь “Хөөрхөн дэлхий” төрийн бус байгууллагын тэргүүн, дуучин Ч.Уранхолбоо байв. Үүнд голчлон охид, эмэгтэйчүүд оролцсон. Тэд хүүхдийн эрх, тэр дундаа охидын эрхийг зөрчихгүй байхыг сануулсан уриалгыг цаасан дээр бичиж, барьсан байв.
2023-10-12