МСНЭ-ийн 21 аймгийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийн сургалт, зөвлөгөөн Өмнөговь аймагт эхэллээ. МСНЭ-ийн салбар зөвлөлийн тэргүүнүүд болон орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох зорилгоор МСНЭ, МСНЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлөөс хамтран аравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Зөвлөгөөний үеэр Өмнөговь аймгийн Засаг Дарга Р.Сэддорж аймгийн хүрээнд хийгдэж байгаа төсөл хөтөлбөрийн талаарх мэдээлэл өгч, “Хэвлэл мэдээлэлд тулгамдсан асуудал” сэдвээр МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, Доктор профессор Ж.Батбаатар, “Хэвлэл мэдээллийн салбарын менежмент” сэдвээр МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн С.Цэсэн, “Цахим сэтгүүл зүйн контент боловсруулах нь” сэдвээр МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр нар илтгэл тавьж, Салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааны мэдээллийг МСНЭ-ийн Орон нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч Д.Батчимэг өгч байна.