МУИС-ийн оюутан Б.Ундрах “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын автобусны буудалд зогсож байхдаа өнгөрсөн сарын 7-нд гар утсаа алдсан. Автобусанд суумагцаа утсаа алдсанаа мэдээд даруй буухад тэнд сууж байсан нэг эгч “Хар малгайтай, улаан цамцтай залуу авчих шиг болсон, сэжигтэй яваад өглөө. “Орон зай” төв рүү чиглээд алхсан гэсэн юм. Тэр зүг рүү нь яаран очсон ч олж чадаагүй. Тэгээд автобусны буудал орчимд хяналтын камер бий , эсэхийг нягтлахад байгаагүй. Автобусны буудал, ойр орчимд нь камер бараг байдаггүй юм билээ. Цагдаад тэмдэгл үүлээд ч өдий болтол сураг алга” гэлээ. Түүний хэлсэнчлэн “Бөмбөгөр” худалдааны төвөөс “Хархорин” зах хүртэлх автобусны 10 орчим буудалд, хоёр талдаа нэг ч камер байдаггүй аж. Харин буудлууд руу харуулж аж ахуйн нэгжүүд, худалдааны төвүүд л камер суулгасан байх нь цөөнгүй юм .
Гэмт хэргийн тоог бууруулах, хэрэгтнийг шуурхай олох, хэргийн сэжүүрийг тогтооход камер чухал нөлөөтэй нь мэдээж. Олон улсын жишигт, ялангуяа БНСУ, БНХАУ-ын дийлэнх хотод 300 метр тутамд нэг камер суурилуулдаг гэнэ. Өмнөд Солонгост бүр камерын ойролцоо зарлан мэдээлж, чанга дуу гаргах зориулалттай товчлуур тавьдаг аж. Иргэд гэмт хэрэгт өртөн, сандарч тэвдсэн үедээ ихэнх тохиолдолд утсаар ярьж чаддаггүй бөгөөд уг товчлуурыг дарж, тусламж дууддаг юм байна. Гэтэл манайд камержуулалт хангалтгүй хэвээр. Энэ тухай зарим иргэнийн өгүүлэв. Баянгол дүүргийн иргэн Ч.Гэрэлмаа “Өнгөрсөн зургаадугаар сард манай гэрт түлхүүр тааруулж хулгайч ороод үнэт эдлэл авч, бидэнд 30 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан. Уг нь орцныхоо үүдний орох, гарах хэсэгт камертай. Гэсэн ч орох талынх нь ажиллаад нөгөө талынх нь бичлэг бүрсгэр учраас хүний царай төрх танигдаагүй. Мөн манай байрны гадна талд тоглоомын талбай руу харуулсан ганц камер нь ажилладаггүй юм билээ. СӨХ-нд бид сар бүр 42 000 төгрөг төлдөг ч гэмт хэргийн үед ямар ч тусламж авч чадаагүй учраас гомдолтой байдаг” гэсэн юм. Чингэлтэй дүүргийн иргэн О.Төмөрсүх “Энэ сарын 4-нд Улиастайн гүүр орчимд хүргэлтийн компанийн “Портер” загварын машинаас миний захиалсан хоёр шуудай ачаа унасан. Нэг боодол нь л 6-7 сая төгр өгийн бараатай бөг өөд би ачаагаа олж чадаагүй. Унасан ачааг “Приус-20” загварын автомашинд ачихыг харсан жолоочийн мэд үүлгээр цагдаад хандсан. Уг нь тэр гүүр, зам ерөнхийдөө камертай ч яг ачаа унах хэсэгтээ байхгүй учраас машинынх нь улсын дугаарыг мэдэж чадахгүй байгааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хэлсэн. Уг нь авто зам дагуу, гэрлэн дохионы орчимд камертай, түүгээр замын хөдөлгөөнийг хянаж торгууль шийтгэл ногдуулдаг шүү дээ. Яг хэрэг болоход зарим хэсэгт нь камер алга гэх юм” хэмээв. Энэ бол наад захын жишээ гадуур явж байгаад хулгайд эд зүйлсээ алдсан, гэрт нь хулгайч орсон, зодуулсан, автомашины осолд өртсөн зэрэг олон тохиолдолд камерын бичлэг ашиглаж чадаагүй, камергүй хэсэгт хэрэг гарсан жишээ олон. Гэтэл нийслэлийн ЗДТГ-аас 2020 оны тавдугаар сард “Аюулгүй хот” төслийг хэрэгж үүлж эхлүүлснээ сүр дуулиантай зарлаж байв. Тухайн үед нийслэлийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийнхөн хянадаг 3700 орчим камерын 43 хувь нь цахилгааны доголдол, шилэн кабелийн эвдрэлийн улмаас ажиллахгүй байгааг мэдээлж байлаа. Түүнчлэн дээрх төслийг гурван үе шаттай хэрэгжүүлж 2023 онд багтаан нэмж замын хөдөлгөөний хяналтын 600, хэв журмын 1500 камер суурилуулна. Дэлхийн томоохон хотуудын жишигт нийцсэн орчин үеийн ийм камеруудын тусламжтайгаар 2022-2023 онд нийслэлийн нутаг дэвсгэрийн 80 хувийг хянаж, гэмт хэргийн гаралтыг 40-50 хувиар бууруулна. Шаардлагатай хөрөнгийг дүүрг үүдийн төсвөөс гаргуулна хэмээн төлөвлөсн өө ч “гайхуулсан”. Улаанбаатарт гэмт хэрэг гарах магадлалтай 1700 гаруй байршилд нэгб үрчлэн судалгаа хийж, авто замын 30 уулзвар, хот хоорондын хатуу хучилттай зам дагуу байрлах хяналтын долоон постыг камержуулна гэсэн. “Аюулг үй хот” төслийн хүрээнд нийслэлд теле хяналтын нэгдсэн цогц систем бий болгон, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Замын хөд өлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын оролцоотой теле хяналтын нэгж үүсгэн, ухаалаг нэгдсэн удирдлага бүхий цогц систем бий болгоно хэмээн гурван жилийн өмнө мэдэгдсэн гэсэн үг . Тэгвэл уг ажлын биелэлт ямар байгаа, нэмж хэдэн төгрөгөөр хэчнээн камер суурилуулсныг нийслэлийн ЗДТГ-аас газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас нь тодруулахад “Камерж уулалттай холбоотой асуудалд хариулт өгөх хүн алга. Ер нь камерыг цагдаагийн байгууллага хянадаг, тэднээс л мэдээлэл авах нь зүйтэй” гэсэн юм. Түүнчлэн камер суурилуулахтай холбоотой төсвийн талаар ч мэдээлэл өгөх боломжг үй гэв. 2023 онд дуусахад гурван сар хүрэхг үй хугацаа үлджээ . Зүй нь бид нийслэлийн нутаг дэвсгэрийн 80 хувийг камерж уулсан, хэрэг зөрчлийг 50 хүртэлх хувиар бууруулсан аюулг үй хотод аж төр өнх өн сууж байх байжээ. Гэтэл нөхцөл байдал өөрчл өгдс өнгүй. Автобусны буудал дээр илт анз аарагдахуйц харагдсан гэх хулгайчийг мөшгөн олж чадахгүй, орцны хоёр камерын нэг нь ажиллахг үй, автомашины урсгалыг ч хянаж хүчрэхг үй хэвээр, иргэд хохирсоор байна. Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 10 000 орчим камер суурилуулсан байсныг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Үүн дээр нэмээд энэ оны эхний есөн сард 12.3 тэрбум төгрөг өөр улсын хэмжээнд 6000-ыг нэмж суурилуулсан юм байна. Түүнчлэн Улаанбаатарт одоогоор замын хөдөлгөөний хяналтынхыг оролцуулбал 8000 орчим камер бий бөгөөд үүний 30 гаруй хувь нь чанарын шаардлага хангахгүй, ажилладаггүй, дүрс нь муу гэхэд болох аж. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Т.Лхагвадорж “Камержуулах ажил ганцхан байгууллагаас шалтгаалдаггүй, цахилгаан болон интернэтийн сүлжээнд холбох, байнга арчлах, инженер үүдийн туслалцаа авах зэргээр багийн ажиллагаа шаарддаг. Бид Улаанбаатарыг үе шаттайгаар камержуулж буй. Одоо 800 сая төгр өгөөр автобусны буудлуудад камер суурилуулах бөгөөд энэ ондоо багтаан ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй. Гол нь цахилгааны асуудлыг хэрхэн шийдэхээс л шалтгаалах юм. Нийслэлд хэрэгжүүлж буй “Ногоон бүс” төслийн хүрээнд 2022 оноос Чингэлтэй дүүргийг бүрэн камержуулах зорилт тавин, одоогоор 1000-ыг суурилуулаад байна. Ингэснээр дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 40-50 хувиар буурч, илрүүлэлт нь 50 хувиар нэмэгдсэн үр дүн гарсан. Манай улсад камер ашиглахад бас бэрхшээл тулгардаг. Хэт хүйтэрдэг, салхилдаг учраас тоног төхөөрөмж нь царцдаг, шороо шигдэж амархан эвдэрдэг. Нийслэл хот даяар 30 000 цэгт камер суурилуулахаар төлөвлөн судалгаа хийж буй. Гэр хорооллын гудамж бүрт камер тавин, хүний хөдөлгөөнийг мөшгөх боломж бүрдүүлнэ гэсэн үг. Үүнд багагүй хугацаа, хэдэн зуун тэрбум төгрөг шаардлагатай. Хөрөнгийг дүүргүүдийн төсвөөс гаргуулахаар урьдчилсан байдлаар хэлэлцэж буй ч яг хэдэн төгрөг зарцуулахыг тооцоогүй байна. Цагдаагийн байгууллагын зүгээс хаана хаана камер суурилуулах судалгаа хийж буй, 2024 онд ажлаа эхлүүлэх болов уу” хэмээв.