Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэр дэх агаарын чанар ямар үзүүлэлттэй байсныг Агаарын чанарын албанаас тодрууллаа. Аравдугаар сарын 2-8-ны өдрүүдэд агаар дахь хүхрийн хэмжээ хэвийн, харин том ширхэгт тоосонцор их байсан гэнэ.
Харин Агаарын чанарын албаны харуулын станцуудаас ирсэн мэдээллээр аравдугаар сарын 10-наас агаар дахь хүхрийн хийн хэмжээ өсжээ. Тухайлбал, энэ өдөр Хайлааст, Зурагт, Амгалан зэрэг газрын агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ стандартаас давсан үзүүлэлттэй гарчээ. Бусад газарт хэвийн байсан гэнэ. Аравдугаар сарын 11-ны өдөр мөн хүхрийн хийн хэмжээ I хороолол, 5 буудал, Зурагт, Амгалан орчимд стандартаас давсан байжээ. Урд шөнө 00.00 цагаас хойш I хороололд хүхрийн хийн хэмжээ өссөн үзүүлэлт Агаарын чанарын харуулын станцад бүртгэгдсэн байна.
Харамсалтай мэдээлэл дуусгахад Амгалан, Зурагт дахь хүхрийн хий хэмжигч багаж өнөөдөр ажиллаагүй гэнэ. Харин Дүнжингарав, Ургах наран, Налайх орчимд яг одоо хүхрийн хий бага, том ширхэгт тоосонцор их байгааг албаныхан мэдээлж байна.