Баянзүрх дүүрэгт өнөө өглөө мэдэгдэхүйц их утаатай, мөн хий үнэртсэн хэмээх мэдээлэл цахим орчинд тархсан. Үүний мөрөөр БОАЖЯ, ЭЦА, ОБЕГ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтран ажлын хэсэг байгуулжээ. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Агаарын чанарын албаны ахлах мэргэжилтэн, ажлын хэсгийн гишүүн Б.Оюунцэцэгээс хийсэн ажлынх нь талаар тодрууллаа.
Тэрбээр "Дүнжингарав болон Налайх дүүрэгт хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Ажлын хэсэг хоёр хуваагдаад, нэг хэсэг нь Дүнжингарав, нөгөө нь Налайх дүүрэгт ажиллаж байна. Мөн явуулын станц ажиллуулж, эхний ээлжид Дүнжингарав орчмоос, дараа нь Налайхад ажиллаж агаараас нь дээж авсан. Шинжилгээний урьдчилсан хариу 24 цагийн дараа гарна. Агаараас авсан дээжээ шөнөдөө багтааж шинжлээд өглөө гэхэд хариуг нь танилцуулчих болов уу. Харин эцсийн нарийвчилан дүн 72 цагийн дараа гарна" хэмээх хариулт өгсөн юм.