Нийслэлийн Баянзүрх дүүрэг орчимд өнөөдөр өглөө (2023.10.12) хий үнэртсэн, утаа угаар ихтэй байна гэх мэдээлэл цахим орчинд тархсан нь олон нийтийг айдаст автуулаад байна. Гэвч Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газраас "Хийн түлш алдагдаагүй, дэлбэрээгүй" гэх мэдээллийг албан ёсоор өглөө. Үүнийг Шадар сайд С.Амарсайхан батлах шиг дараах мэдээллийг хийсэн юм. Тэрбээр "Онцгой байдлын хэлтсүүд нийслэлийн бүх дүүрэгт ажиллаж, хийн түлш хадгалдаг, ашигладаг аж ахуйн нэгжүүдийг шалгаж эхэллээ. Самналт хийхэд ямар нэг асуудал илрээгүй. Дүнжингарав орчимд мэргэжлийн байгууллагууд хяналт хийr ажиллаж байна.
Мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргасны дараа тодорхой мэдээллээ өгнө. Газ дэлбэрсэн гэдэг нь есдүгээр сарын 25-нд гарсан асуудал. Налайх дүүргийн төмрийн үйлдвэрийн гагнуурчин гагнуур хийх үед хий дэлбэрч, түлэгдсэн. Өнөөдрийн асуудалтай холбоогүй. Налайх дүүрэгт давхар хяналт хийж байгаа. Ямар ч байсан өнөөдөр цахилгаан станц, газын үйлдвэр, ШТС-аас хий, шатах, тослох бүтээгдэхүүн алдсан асуудал байхгүй" гэлээ. Түүнчлэн Засгийн газраас өглөө гарсан мэдээллийг дагуу холбогдох албаныхныг дуудаж мэдээлэл авсан байна.