Банк нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд үнэн зөв мэдээллийг нийлүүлэх үүрэгтэй
“М” ХХК нь Банкны 2 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээнд, зээлдэгчийг тодорхойлохдоо “М” ХХК-ийг төлөөлж … ерөнхий /гүйцэтгэх захирал Б /зээлдэгч гэх/, А /хамтран зээлдэгч гэх/ гэж, гэрээг байгуулсан гэсэн төгсгөл хэсэгт ...хамтран зээлдэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал А гэж гарын үсэг зурсан байна. “М” ХХК нь авсан зээлээсээ 1,1 сая ам.долларыг эргэн төлөөгүй, гэрээний хугацаа хэтэрсэн тул Банк уг зээлийг муу ангилалд бүртгэж, Монголбанкны Зээлийн мэдээллийн сан руу илгээхдээ иргэн А-г хамтран зээлдэгчээр бүртгэсэн мэдээллийг явуулснаар А нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгчээр бүртгэгджээ.
2022-11-03