Halloween буюу сүнсний баяраар айлын хаалга тогшсон хүүхэд бусдад өшиглүүлсэн хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагад 2022 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 16.48 цагт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Доод айлын хүн манай хүүхдийн гэдэс рүү өшиглөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж. Тус дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс дээрх гомдлыг шалгахад 9 настай, эмэгтэй “Н”-ийг "Halloween"-ы баяраар чихэр цуглуулах зорилгоор доод айлынхаа хаалгыг тогшиход биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Тодорхой хэлбэл, цагдаагийнхан тус байранд оршин суух 56 настай, эрэгтэй “Х” гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүхэд өшиглөсөн гэх үйлдлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.