15-23 насны 4 этгээд ТҮЦ-ийн худалдагчийг зодож, дээрэмдээд баригджээ
Цагдаагийн байгууллагаас энэ сарын 28-29 нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ний худалдагчийг үл таних 4 этгээд зодож, бэлэн мөнгө бусад эд зүйлийг дээрэмдсэн хэргийг Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Мөрдөн шалгах газар, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтран шуурхай эрэн сурвалжлан 15-23 насны нэр бүхий 4 этгээд үйлдсэн болохыг тогтоон Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс энэ сарын 29-ний шөнө дайчлан баривчилсан.
2023-08-30
Залилах гэмт хэргээс сэрэмжлүүлжээ
Иймд иргэдийг түрээслэхээр сонгосон байр, орон сууцынхаа эзэмшигчийн мэдээллийг сайтар шалгаж, урьдчилгаа төлбөр яаран шилжүүлэхгүй байхыг зөвлөлөө. Ялангуяа их, дээд сургуульд суралцахаар орон нутгаас ирсэн оюутнуудыг байр түрээслүүлэхтэй холбоотой цахим зар, мэдээлэлд хянамгай хандахыг, халаасны хулгайн гэмт хэргээс сэргийлэхийг анхааруулав.
2023-08-28
Нүүрс олборлолт, экспорттой холбоотой найман хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Нийслэлийн Прокурорын газраас 69 хүнд холбогдох найман хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Т.А, “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал байсан Б.Г нарын 11, “Эрдэнэс силвер ресурс”-ийн гүйцэтгэх захирал асан Т.М, Б.Ж нарын зургаа, Гашуунсухайт дахь гаалийн газрын улсын байцаагч болон хил хамгаалах байгууллагын албан тушаалтнууд холбогдсон 22 хүнд холбогдох хэргүүд шүүхийн шатанд байгааг УЕПГ-аас мэдээлэв. Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 13 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй агаад хоёр хэргийг прокурор хянаж байгаа гэнэ.
2023-08-25
Загасчилж явсан иргэн голд живж амиа алдав
Тодруулбал, сумын төвөөс 150 км-ийн зайд оршдог Хар чулуутын голд таван хүн загасчилж байгаад нэг нь хөл алдан усанд живснийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид энэ талаарх дуудлагыг хүлээн авсан даруйдаа эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулжээ. Ингээд тухайн өдрийн орой нь найман метрийн гүнээс цогцсыг нь олсон байна. Голуудын усны түвшин өндөр, үер, усны аюулын эрсдэл буураагүй үед иргэд орон нутагт аялж зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
2023-08-24
Загасчилж явсан 21 настай эрэгтэй усанд живж, амиа алджээ
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн “Даян нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 150 км-т/ “Хар чулуутын” голд 5 хүн загасчилж байгаад 1 хүн нь голын ус руу унаж живсэн тухай дуудлагыг 08.22-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан.
2023-08-23
Хууль зөрчиж, улсын мөнгө шамшигдуулсан 11 этгээдэд АТГ-аас мэдэгдэл хүргүүлжээ
Прокурорын байгууллага 2023 оны 8 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 349 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 3 шаардлага хүргүүллээ.
2023-08-22
36 тарвага агнасан зөрчилд 29.5 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдууллаа
Тарваганы экологи, эдийн засгийн үнэлгээ нь 410 мянган төгрөг. Эл амьтныг амьтныг хууль бусаар агнасан тохиолдолд үүнийг хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлбөр ногдуулах хуультай. Баянхонгор аймагт гарсан гурван зөрчилд үүний дагуу 29.5 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, төлүүлжээ.
2023-08-22
“Магнай трейд” ХХК 2.5 тэрбум төгрөг нэхэмжилжээ
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянаад, Засаг даргын шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн ч нэхэмжлэгч давж заалдсанаар эл маргаан дөрөв дэх жилдээ үргэлжилж буй аж. Хэргийг өнгөрсөн онд Хэнтий аймгийн шүүхэд шилжүүлэхэд компанийн талд шийдвэр гаргасан учир нэхэмжлэгч тал хариуцагчийн оршин суугаа харьяаллын шүүхэд дахин ханджээ.
2023-08-18