Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, автозамын уулзвар, автозамын зорчих хэсэгт Экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөн экскаваторын эд ангид хавчуулагджээ. Улмаар тус цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 25-ны өдрийн 02:45 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын “Хьюндай R210W-9” загварын экскаваторын хойд талаас “Кавасаки” загварын мотоцикл мөргөж, иргэн 25 настай эрэгтэй З экскаваторын хойд хэсэгт хавчуулагдан, нас барсан байжээ. Цогцсыг “Холматра”-гийн задаргааны багаж ашиглан гаргаж, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн байна.