Өмнөговь аймаг, Гурвантэс сумын төвөөс урд зүгт 50 км/-т “Норд бенз” загварын том оврын ачааны 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид 1 хүн хавчуулагдаж нас барсан цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 17-ны өдрийн 22.00 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 00.08 цагт очиход “Норд-Бенз” загварын том оврын ачааны автомашины жолооч Улаанбааар хотын Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай иргэн Ч/64 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 15 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний мөрдөгчид шилжүүлэн өгсөн.