Гадаадын иргэд бэлгийн дарамтад өртсөн гомдол цагдаагийн байгууллагад иржээ.
Тодруулбал, Франц Улсын 2 иргэн Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт аялж явахдаа бусдын бэлгийн дарамтад өртсөн гэх гомдлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс хүлээн авч холбогдох мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааг явуулж байна.
Цаашид Прокурорын байгууллагаас хэргийн харьяаллыг хаана үргэлжлүүлэн шалгах зэргийг шийдвэрлэх аж.