Цагдаагийн байгууллагаас энэ оны наймдугаар сарын 16-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн "иргэн Г нь цахим хаягаар олон нийтийн сүлжээ фэйсбүүк орчинд эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулсан" гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг бүртгэлд авсан аж.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулж 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэн "Г"-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногнуулсан.