Гуравдугаар эмнэлгийн автобусны буудлын ТҮЦ-ийн худалдагчийг үл таних 4 этгээд зодож, бэлэн мөнгө бусад эд зүйлийг дээрэмдсэн хэрэг энэ сарын 28-29 нд шилжих шөнө гарсан байна. Улмаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Мөрдөн шалгах газар, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтран дээрх хэргийг 15-23 насны нэр бүхий 4 этгээд үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд тэднийг Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс энэ сарын 29-ний шөнө дайчлан баривчилсан байна.
Дээрх этгээдүүд өмнө нь хоёр удаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар ганцаараа явж буй иргэдийг зодож, айлган сүрдүүлж, эд зүйлийг дээрэмдсэн нь тогтоогджээ. Иймд иргэд шөнө оройн цагаан ганцаараа гэрэлтүүлэггүй, камергүй гудамж тайлбайгаар зорчихгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, сонор сэрэмжтэй явахыг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.