Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн албан тушаалтнуудад ял шийтгэлээ
Тус төв 2019 онд орон тоо дутуу ажилласан атал төсвөөс үлдсэн мөнгийг нь ажилтнуудынхаа данс руу шилжүүлэн авч шинэ жил тэмдэглэсэн, үр ашиггүй зарцуулж шал угаагч машин худалдан авсан хэмээн тэднийг буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн “Аами, Таами” тасагт ажилладаггүй хүнд хууль зөрчин цалин олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нь төлж байсан хэмээн яллагдагчаар татсан байдаг.
2023-06-15
"Могойн гол” ХК-д зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна
Хяналт шалгалтаар “Могойн гол” ХК нь 2019 онд гарсан ус ашиглах дүгнэлтийн дагуу Цэцэрлэг сумын Засаг даргатай ус ашиглах гэрээ байгуулахгүйгээр Тэсийн голын усыг ашигласан, Байгаль орчны аудитыг 2 жил тутамд хийлгэх хуулийн шаардлагыг биелүүлээгүй
2023-06-14
ХАСХОМ бүртгүүлдэггүй албан тушаалтан С.Батдөл хаана ямар хөрөнгүүд авав
Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг хураан авсан дуулианы эзэн, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй билээ. Тодруулбал, НПГ-аас С.Батдөл, түүний ах С.Баттулга, нүүрс вагонд ачуулж хилээр гаргахын тулд хахууль өгсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын хэргийг өнгөрсөн сарын 30-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн аваад хянаж байгаа бөгөөд С.Батдөлийг шүүх хурал болтол үргэлжлүүлэн цагдан хорих захирамжийг шүүгч гаргасан юм.
2023-06-14
ХААДС-гийн албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүллээ
Ташрамд дурдахад, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 30 356, мөрдөн байцаалтын 3153 хэрэгт хяналт тавьснаас 146 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тэдгээрийн дунд авлига, албан тушаалын гурван хэрэг багтсаны нэг нь дээрх ХААДС-гийн албан тушаалтан Д.Энхмаад холбогдох үйлдэл аж.
2023-06-14
“ДЦС-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт яллах дүгнэлт үйлдүүлнэ
“Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр хавтаст хэргийг нь НПГ-т хүргүүлжээ. Тэрбээр 2022 оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө “Хасу-Эрчим” ХХК-ийн захирал, аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Б.Бат-Эрдэнээс 30 сая төгрөгийн хахууль авч байх үйлдэл дээр нь ЭЦА-ны мөрдөгчид саатуулан хойшлуулшгүйгээр цагдан хорьж байсан билээ.
2023-06-14
“GS25” дэлгүүрт хүүхдээ орхисон эмэгтэйг оллоо
Эрүүгийн хуулийн 16.3 дугаар /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/ зүйлд зааснаар “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан,
2023-06-12
Зугаалж явсан хүүхдүүдээс нэг нь усанд осолдож, сураггүй болжээ
Өвөрхангай болон Архангай аймгийн Эрэн хайх, аврах салбарынхан цагдаагийн алба хаагчид, живсэн хүүхдийн ар гэрийнхэнтэй хамтран Толгойн боолт хэмээх газраас Таван салааны гарам хүртэлх 45 км зайд хоёр өдрийн турш эрэн хайх ажиллагаа зохион байгуулаад үр дүнд хүрээгүй гэнэ. Улмаар өчигдөр 05.30 цагт эрлээ дахин эхлүүлжээ.
2023-06-09