Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд/ хэрэг бүртгэлтийн 29.629, мөрдөн байцаалтын 3.279 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 532 хэргийг хүргүүлсэн.
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 217, Өмчлөх эрхийн эсрэг 253, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2, Хүрээлэн байгаа орчны эсрэг 15, Хүүхдийн эсрэг 1, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 16, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 4, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 1, Эдийн засгийн гэмт хэрэг 2, Цэргийн албаны эсрэг 1 хэрэг байна.