Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сумын Их-Уул багийн “Найман толгой” гэдэг газар Дэлгэр мөрөнд өсвөр насны хүүхэд живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 9-ний өдрийн 15.38 цагт хүлээн авсан аж.
Дуудлага мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн нийт 20 хүн, 4 автомашин, 1 завьтайгаар долоон настай Д-г эрэн хайх ажиллагааг зургаадугаар сарын 12-ны өдрийн 07.00 цагаас мөн өдрийн 20.30 цаг хүртэл зохион байгуулжээ. Тус аймгийн “Найман толгой” гэдэг газраас “Хилэнгийн гүүр” гэдэг газар хүртэл 50 км-т “Дэлгэр” мөрний усаар завиар, голын эрэг дагуу явганаар зохион байгуулж, нийт 20 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.