Дээсэнд үсрэх нь биеийн бүх булчинг хөгжүүлдэг
Багадаа дээс тоглож үзээгүй хүн бараг үгүй биз. Дээс, резин, чарта, тэвэг өшиглөх зэрэг тоглоом эргээд моодонд орлоо. Тэр ч бүү хэл, тэвэг өшиглөх тэмцээн, уралдааныг залуусын дунд олноор зохион байгуулах болсон. Эмэгтэй, эрэгтэй, хүүхэд, хөгшидгүй дээсээр хичээллэж байна. Дээсэнд үсрэх (дээсдэх) нь хүнийг тэсвэр тэвчээр, хурдтай болгохоос гадна зүрх, судас, тархины үйл ажиллагааг сайжруулдаг аж. Тиймээс тамирчдын үндсэн дасгалуудын нэг болжээ. Энэхүү дасгал нь хөл, өгзөг, мөр, хэвлий, гарын булчинд хамгийн их ачаалал өгдөг гэнэ
2024-07-01
Эхийн сүүгээр хооллосноор нярайн эндэгдлийг 33 хувиар бууруулна
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт Япон Улсын “BS-care” эх баригчдын нийгэмлэгийн эмч нар өнгөрсөн сарын 25-26-нд ажиллажээ. Тус нийгэмлэг нь төрсний дараах хөхний арчилгааны сургалтыг улсдаа 20 000 гаруй удаа зохион байгуулж, сургагч багш бэлтгэсэн туршлагатай аж. “Төрсний дараах хөхний арчилгаа- Хөхөөр хооллолт” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтад тус эмнэлгийн 25 эмч, эх баригч хамрагдсан байна.
2024-07-01
Өнгөрсөн онд 212 397 хүн мэс засал хийлгэжээ
Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 212 397 хүн мэс заслын тусламж, үйлчилгээ авсан байна. Тэдний 35 270 нь 15 хүртэлх насны хүүхэд аж. Нийт хагалгааны 22 763-ыг нь дурангийн мэс засал эзэлж буй юм. Харамсалтай нь, мэс засал хийлгэсэн хүмүүсийн 571 нь нас баржээ. Тэдний 28 нь хүүхэд байсан аж.
2024-07-01
Уралдаанч хүүхдийн даатгалыг эрүүл мэндийг нь хамгаалахад зориулсан, эсэхийг судална
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрынхан хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар өнгөрсөн долоо хоногт уулзаж, санал солилцов. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлыг тусгаж, холбогдох саналыг УИХ-д хүргүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын 37 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд тусгагдаагүй хүүхдийн эрхийн бусад асуудлыг анхаарч ажиллах, уралдаанч хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах чиглэлээр өгсөн зөвлөмжийн хэрэгжилт зэрэг сэдвээр талууд ярилцсан юм
2024-07-01
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхээр 7.2 сая ам метр талбайг ариутгав
Ойрын өдрүүдэд их хэмжээний аадар бороо орж, үер, усны эрсдэл ихээхэн гарч буй. Үерийн гамшгийн үед гэр хорооллын бохир усны цооног, жорлон хальж, гудамж талбай бохирдсоны улмаас олон төрлийн халдварт өвчинд өртөх нөхцөл бүрддэг. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор ус их тогтсон орон сууц, гэр хороолол, хүүхдийн тоглоомын талбай, үерийн далан, шуудуу, иргэд ихээр зорчдог зах, худалдааны төв болон хогийн цэгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж буй гэнэ. Одоогоор таван аж ахуйн нэгж 7.2 сая ам метр талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна.
2024-06-27
Хүнсний бүтээгдэхүүнийг халуунд удаан хадгалах нь нян өсөж, үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг
Тиймээс хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа орц найрлагыг нь маш сайн анхаарах нь чухал юм. Жишээлбэл, удаан хадгалдаг байна уу, нөөшлөхөд зориулсан найрлагатай юу гэдгийг анхаарч, харах хэрэгтэй. Мөн баглаа, боодолгүй, гудамжинд зарж буй бүтээгдэхүүнийг авахаас зайлсхийвэл зохистой. Бас аливаа бүтээгдэхүүнийг хуванцар бус, паалантай саванд хадгалах нь эрүүл мэндэд тустай аж. Хуванцар сав нь хүний биед хортойгоос гадна хадгалж буй хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Түүнчлэн салад зэрэг амархан муудах магадлалтай бүтээгдэхүүнийг хөргөгчид хадгалалгүй гадна орчинд хоёроос дээш цаг үлдээх хэрэггүй. Энэ нь бичил биетэн үүсгэх аюултай юм.
2024-06-24
Олон улсын иогийн өдөр өнөөдөр тохиож байна
Өнөөдөр олон улсын иогийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын иогчдын холбоо, Энэтхэг улсын Элчин сайдын яам хамтран маргааш “Иогтой өдөр”-ийг зохион байгуулах гэнэ. Хэдийгээр Олон улсын иогийн өдөр нь өнөөдөр ч уг арга хэмжээнд оролцох хүсэлтэй хүн олон байгаа тул тэдэнд зориулан ийнхүү амралтын өдрөөр зохион байгуулж буй аж. Энэхүү үйл ажиллагаагаар нарны мөргөл, амьсгалын дасгал болон хүүхэд, ахмадуудад иог заахаар төлөвлөсөн байна. Иогийг Монголын болон Энэтхэг улсын багш нар удирдан явуулах гэнэ.
2024-06-21
Ажлын ширээндээ цэцэг байршуулах нь ой тогтоолтыг сайжруулдаг
Хөгжингүй орнуудад ажлын байрандаа цэцэг байршуулах нь анхаарал төвлөрөхөд тусалж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэдэгтэй санал нэгдээд буй. Тухайлбал, ажлын ширээнийхээ дэргэд цэцэг байршуулах нь сэтгэл түгших эмгэгийн үед ч сайнаар нөлөөлдөг гэнэ. Мөн сөрөг бодлоос ангижрахад тусалж, ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг юм байна. Гоёмсог ургамлаар өөрийгөө хүрээлүүлэх нь ядаргаа болон бусад төрлийн сэтгэл зүйн өвчлөлийг 30 хүртэлх хувиар бууруулдгийг судлаачид онцолжээ. Түүнчлэн тасалгааны төдийгүй мандлын цэцэг нь нэгэн хэвийн ажлын байранд өнгө нэмж, ажилчдад шинэ санаа олоход нь тусалдаг байна. Ялангуяа зохиолч, зураач, дизайнер зэрэг ажил эрхэлдэг хүмүүст энэхүү шийдэл зохимжтой гэнэ.
2024-06-19
Үйлчлүүлэгчээ зоосны нүхээр хардаг Солонго нүдний эмнэлэг
Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх хэрэгтэй хэмээн нийгмээрээ уриалаад ч газар авдаггүй энэ цаг үед иргэд өвдөх эрхгүй болсоор удлаа. Энэ янзаараа эмнэлэг, эмч нарын буруутай үйлдлээс болж хичнээн хүн эрүүл мэндээрээ хохирохыг таамаглахад ч бэрх болоод байна.
2024-06-14
Цаг бусын нас баралтыг 30 хувиар бууруулна
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол Улс дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрынхан хамтран халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар улс орон хоорондын туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагынхан оролцож “Халдварт бус өвчний арга хэмжээний төлөвлөгөө (2025-2028)”-ний төсөл, цаашид баримтлах зөвлөмжийг боловсруулжээ.
2024-06-14
Дэлхийн хэмжээнд жилд 108 сая орчим донорын цус цугладаг
Дэлхий нийтээрээ 2004 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг бусдад амьдрал бэлэглэсэн ачтан доноруудыг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй, ялангуяа эрүүл бие бялдартай залуучуудыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор Дэлхийн цусны донорын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн.
2024-06-14
Сүрьеэ өвчний улмаас жилд 200 гаруй хүн нас барж буйг анхааруулав
Улсын хэмжээнд өнгөрсөн онд сүрьеэгийн 2357 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдний 1429 нь эрэгтэй, 928 нь эмэгтэй, 160 нь хүүхэд аж. 10 000 хүн амд ногдох шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдлын түвшин сүүлийн жилүүдэд улс, аймаг, нийслэлд тогтмол буурч буйг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 2018-2023 онд нийт 6956 өвчтөнийг эмчилсэн байна. Гэвч манай улс сүрьеэгийн өвчлөл өндөр улсын тоонд орсон хэвээр буй гэнэ. Энэ өвчнөөр жилд 200 гаруй хүн нас бардаг аж. Өнгөрсөн онд сүрьеэтэй өвчтөний гэр бүлийн 600 гаруй хүнийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулжээ.
2024-06-13
ГССҮТ сайн дурын хөтчүүдтэй боллоо
Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) энэ жилээс сайн дурын хөтөч ажиллуулахаар болжээ. Үүний хүрээнд сайн дураар ажиллах хүмүүсийг бүртгэж дууссан аж. Уг ажилд оролцохоор сайн дурын 360 ажилтан бүртгүүлснийг дээрх төвийнхөн өчигдөр мэдээлэв. Амралт зугаалгын үе эхэлж, осол, гэмтэл ихэссэнтэй холбоотойгоор сайн дурын хөтөч ажиллуулахаар болсон гэнэ. Ингэснээр Амбулаторийн болон Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдлийг бууруулахыг зорьжээ. Сайн дурын хөтчүүд Амбулаторийн тасагт ажлын өдрөөр 08.00-12.00 цагт ажиллах нь. Харин Яаралтай тусламжийн тасагт 17.00-21.00 цагийн хооронд ажиллах юм байна.
2024-06-13
Мэдээллийн ил тод байдлын үнэлгээг ямар байгууллага тэргүүлэв
ЦХХХЯ-наас “Шилэн” ажиллагааны хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг төрийн байгууллагууд хэрхэн хангаж ажиллаж байгаад жил бүр үнэлгээ хийдэг. Энэ хүрээнд 2024 оны нэгдүгээр улиралд нийслэл болон орон нутгийн 600 гаруй төрийн байгууллагуудыг нээлттэй мэдээллийн ил тод байдлыг хүртээмж, хугацаандаа нийтлэгдсэн эсэх, мэдээллийн бүрэн бүтэн байдал, эх сурвалжийн тодорхой байдал зэрэг шалгуур үзүүлэлтээр үнэлжээ.
2024-06-12
Энэ он гарснаас хойш 12 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ
Манай улсад энэ оны таван сард 12 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Эдгээрээс тал хувь буюу зургаан тохиолдлыг өнгөрсөн сард илрүүлсэн нь нэлээд өндөрт тооцогдож байна. Үүний өмнөх буюу дөрөвдүгээр сард нэг хүн ХДХВ-ийн халдвар авсныг тогтоож байсан аж. Манай улсад ХДХВ-ийн халдвар авсан нийт хүний тоо одоогоор 380-д хүрчээ. Уг халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй гэнэ.
2024-06-12