Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд тагтнаас бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход гэртээ ганцаараа байх үедээ тагт дээрээ гарч суусан байсан бага насны хүүхдийг эсэн мэнд буулгаж, ар гэрт нь хүлээлгэн өглөө. Тиймээс бага насны хүүхдийг хараа хяналтгүй ганцааранг нь үлдээхгүй байх, аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.