Ойрын өдрүүдэд их хэмжээний аадар бороо орж, үер, усны эрсдэл ихээхэн гарч буй. Үерийн гамшгийн үед гэр хорооллын бохир усны цооног, жорлон хальж, гудамж талбай бохирдсоны улмаас олон төрлийн халдварт өвчинд өртөх нөхцөл бүрддэг. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор ус их тогтсон орон сууц, гэр хороолол, хүүхдийн тоглоомын талбай, үерийн далан, шуудуу, иргэд ихээр зорчдог зах, худалдааны төв болон хогийн цэгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж буй гэнэ. Одоогоор таван аж ахуйн нэгж 7.2 сая ам метр талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Бэлтгэсэн У.Сүрэн