Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах Үндэсний зөвлөлийн гишүүн Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах Үндэсний зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд гишүүн төрийн бус байгууллагын оролцоог хангах, манлайллыг дэмжих асуудлаар уулзаж ярилцлаа.
Уулзалтад Үндэсний зөвлөлийн дэд дарга бөгөөд Хөгжлийн бэрхшээл, бодлогын судалгаа хөгжлийн төвийн тэргүүн Д.Гэрэл, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан, Эрхэм чанар протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг нар оролцлоо.
Зөвлөлийн дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа УИХ-ын сонгууль болон зуны амралтын үед ч зөвлөлийн ажил тасралтгүй явагдаж байх ёстой. Иймд Үндэсний зөвлөлийн ажлын төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, хяналт хамгаас чухал учир энэ уулзалтыг хийж байгаагаа онцолсон юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлд нийт 12 Төрийн бус байгууллагаас төлөөлөл ажиллаж байна. Гишүүн Төрийн бус байгууллагууд төлөвлөгөөөнд туссан арга хэмжээний хэрэгжүүлэхэд зөвлөлийн ажлын албатай хамтран ажиллаж, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэх, хяналт тавьж ажиллахаар тогтлоо.