Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) энэ жилээс сайн дурын хөтөч ажиллуулахаар болжээ. Үүний хүрээнд сайн дураар ажиллах хүмүүсийг бүртгэж дууссан аж. Уг ажилд оролцохоор сайн дурын 360 ажилтан бүртгүүлснийг дээрх төвийнхөн өчигдөр мэдээлэв. Амралт зугаалгын үе эхэлж, осол, гэмтэл ихэссэнтэй холбоотойгоор сайн дурын хөтөч ажиллуулахаар болсон гэнэ. Ингэснээр Амбулаторийн болон Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдлийг бууруулахыг зорьжээ. Сайн дурын хөтчүүд Амбулаторийн тасагт ажлын өдрөөр 08.00-12.00 цагт ажиллах нь. Харин Яаралтай тусламжийн тасагт 17.00-21.00 цагийн хооронд ажиллах юм байна.