“Агапе” эмнэлгийн хамт олон хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, үүсгэврийг илрүүлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж буй аж. Тус эмнэлгийнхэн жил бүр уг арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдээс хөхний үүсгэвэр илэрвэл соруулах мэс заслыг мөн үнэ төлбөргүй хийж өгөх гэнэ. Цаашлаад үүсгэвэр авсны дараах эдийн шинжилгээг лабораторид хийх бөгөөд энэ нь тодорхой хэмжээний төлбөртэй аж. Хөхний хорт хавдар эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог. Тиймээс эрт үед нь оношлуулж, эмчлүүлэх нь чухал. Тус эмнэлгээр үйлчлүүлэхийн тулд заавал үзлэгийн цаг авах шаардлагатай. Ажлын өдөр 09.00-16.00 цагийн хооронд 7004-9759, 7705-5252 дугаарт холбогдож захиалж болох нь. Маргааш болон энэ сарын 8, 9-нд үзлэгийн цаг товлох боломжтой аж. Мөн наадмын дараа буюу энэ сарын 16-нд үзлэгийн цаг олгох гэнэ. Хэрэв таны хөхөнд хатуу зүйл тэмтрэгддэг бол тус эмнэлэгт хандаарай.