Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

“Анхны дугуйтай гудамж” арга хэмжээ зохион байгуулна

“Автомашингүй амралтын өдөр” өдөрлөгийг Улаанбаатарт энэ сарын 15-ны бямба гарагт зохион байгуулна. Үүний хүрээнд Монголын дугуйн холбооноос “Анхны дугуйтай гудамж” арга хэмжээг Улсын их дэлгүүрийн урд талд буюу “Битлз”-ийн хөшөөний дэргэд зохион байгуулах аж. Энэ талаар тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран “Бид автомашингүй өдрөөр дугуйтай гудамж бий болгох зорилготой
2023-04-03

Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна

Өнөө шөнө Дорнодын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2023-04-03

Уулнаас буусан шар ус айлын хашаа, жорлон руу орж, улмаар Хөвсгөл нуур луу цутгаж байна

Мөн үерийн уснаас Хөвсгөл нуурт цутгаж байгаа хэсгээс дээж авч аймгийн Цаг уур орчин шинжилгээний газрын лабораторийн шинжилгээнд хамруулаа
2023-03-31

"Жорлон" үндэсний чуулганд оролцогчид асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн туршлагаа хуваалцаж байна

Чуулганд салбар байгууллагын болон шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцон хэлэлцүүлэг өрнүүлж, шинэлэг шийдэл саналыг дэвшүүлсэн технологийн үзэсгэлэн гарч, сайн туршлага хуваалцах 300 гаруй зочид оролцож байна.
2023-03-31

Улаанбаатарт 13 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан бол шөнөдөө 9 хэм хүйтэн байна. 
2023-03-31

Тэрэлжид хөрсний бохирлол үүсгэж буй 299 нүхэн жорлонг буулгажээ

БОАЖ-ын Сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 тоот албан даалгаврын дагуу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болох, нүхэн жорлонг буулгах тухай албан мэдэгдэл хүргүүллээ.
2023-03-30

Аялахад таатай, ёс зүйтэй жуулчлалын бүсэд Монголыг багтаав

2003 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Ethical traveler” олон улсын судалгааны байгууллага манай орныг аялахад таатай, ёс зүйтэй жуулчлалын бүс нутаг гэж онцолжээ. Тус байгууллага жил бүр 200 гаруй улс хамруулсан судалгаа хийж, шилдэг 10 газрыг нэрлэдэг юм байна. Өнөө жилийн шилдгээр Барбадос, Белиз, Ботсвана, Кабо-Верде, Чили, Коста-Рика, Монгол, Палау, Тимор-Лест улсыг нэрлэжээ. Эдгээрийг “Хөгжиж буй, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, зочломтгой, байгаль орчинд ээлтэй, нийгмийн дэвшилтэт, ёс зүйтэй орон” хэмээн онцлон тэмдэглэжээ.
2023-03-30

 Дорнодод сүүлийн гурван жил зээр олноороо үхжээ

 “Петрочайна дачин Тамсаг”-ийнхан Монгол Улсынстандартыг мөрдсөнгүй
2023-03-30

Флоренцын их сургуулийн судлаачидтай цуг цоохор ирвэс судалж байна

ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан Флоренцын их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран цоохор ирвэсийн судалгаа хийж байна. Хамтарсан багийнхан тус аймгийн Бигэр, Цогт, Чандмань, Халиун сумын нутагт орших Бурхан буудай уулын байгалийн нөөц газар, түүний орчны бүсэд хамаарах Эмээлцэг, Далан, Гэгээт, Гичгэнийн нуруунд 100 камер байршуулжээ. Үүний тусламжтайгаар ирвэсийн идэш тэжээл бологч амьтдын тархац, тоо толгойг тогтоох аж. Судалгааны эхний үе шат энэ сарын 20-ноос ирэх сарын 2-ны хооронд үргэлжлэх бол удаахыг нь зун эхлүүлэхээр төлөвлөжээ. Хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийн менежментийг сайжруулах, байгаль хамгаалалд нутгийн иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мал, зэрлэг амьтдын бэлчээрийн давхцлыг арилгах арга хэмжээ авах нь.
2023-03-29

“Жорлон” үндэсний чуулган энэ сарын 31-нд болно

Чуулганд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд 99190472, 89056088 дугаарт холбогдож бүртгүүлэх юм байна.
2023-03-29

67 цэцэрлэг, 21 эмнэлэгт агаарын чанар хэмжих төхөөрөмж суурилуулжээ

НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2018-2023 онд “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төсөл хэрэгжүүлжээ. Төслийн үр дүн, сайн туршлагаас өчигдөр олон нийтэд танилцууллаа. Агаарын чанарын хяналт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багц нэвтрүүлэх, нүүрснээс цэвэр технологид шилжих шийдлийг тодорхойлох зэрэг ажлыг төслийн хүрээнд хэрэгжүүлсэн гэнэ. Тухайлбал, монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг зургаан аймаг болон Баянзүрх дүүргийн 1600 өрхөд нэвтрүүлжээ. Энэ нь эрчим хүчний хэмнэлттэй технологи гэдгээрээ онцлогтой юм байна.
2023-03-29

Хөх Сэрхийн нуруунд болсон "Бүргэдийн баяр"-т 250 жуулчин очжээ

Тус арга хэмжээнд гадаадын 20 гаран жуулчин дотоодын 250 орчим жуулчин ирж сонирхон бүс нутгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, нутгийн иргэдийн ёс заншил, өв уламжлалыг сонирхлоо.
2023-03-29

Финланд Улсын Элчин сайд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллана

Бүгд найрамдах Финланд Улсаас Монгол Улсад оршин суугаа элчин сайд Лийна-Кайса Миколлатай байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
2023-03-28

"Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт" хэлэлцүүлэг болж байна

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос "Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт" сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар" танхимд өнөөдөр (2023.03.28) зохион байгуулж байна.
2023-03-28

Улаанбаатарт 11 хэм дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна. Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан бол шөнөдөө 6 хэм хүйтэн байна. 
2023-03-28

Танилц: "Цэнхэр алт" усны салбарын үндэсний чуулганаас гаргасан 19 зөвлөмж

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах, усны үнэ, цэн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргаж байна.
2023-03-27

“Тэрбум мод”-ныхоо тарьц, суулгацыг дотоодоосоо хангаж хүчрэхээргүй байна

 Монгол Улс тэрбум мод тарих зорилт дэвшүүлээд хоёр жилийн нүүр үзлээ. Үндсэндээ зорилгоо биелүүлэх долоон жилийн хугацаа үлдсэн гэсэн үг. Олон улсын өмнө хэлсэн Ерөнхийлөгчийн амлалтыг биелүүлэхийн тулд монголчууд жил бүр 125 сая, өдөрт 342, цагт 14 мянга, секундэд 237 ширхэг мод тарих шаардлагатай гэсэн тооцоог иргэд гаргаад буй. Цаг хугацаа өнгөрөх тусам бид үүнээс олон мод тарих, илүү бүтээмжтэй, хурдтай ажиллах шаардлага тулгарч байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 21 аймаг, нийслэлд 3.8, уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд 3.4, нийт 7.2 сая мод тарьжээ. Дэвшүүлсэн зорилтынхоо нэг хувийг ч биелүүлж чадаагүй гэсэн үг. Энэ оноос эхлээд жигд, өндөр үр бүтээмжтэй ажиллалаа гэж эергээр төсөөлөхөд жил бүр багадаа 142 сая, өдөрт 391 мод тарих шаардлага тулгарч байгаа юм. Тэгвэл үүнийг биелүүлэх нөөц, боломж бий юү?
2023-03-27

Дорнодод цагаан зээр сүргээрээ хорогдсон асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулжээ

Ажлын хэсэгт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, ХЗДХ-ийн Сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн Сайд Х.Болорчулуун болон нар оржээ.
2023-03-27