Тусгай хамгаалалттай газарт газар ашиглагч нарын мэдээллийг https://shilen.gov.mn/ministry/18 сайтад байршуулжээ. БОАЖЯ-наас олгодог 18-н тусгай зөвшөөрөл дээрх 1729 аж ахуйн нэгжийн мэдээллийг бүрэн байршуулж буй талаар БОАЖЯ-аас мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолд заасан “Шил ажиллагаа”-ны хүрээнд ЦХХХЯ, БОАЖЯ-тай хамтарч өнгөрсөн 7 хоногт дараах ажлуудыг хийж, гүйцэтгэжээ. Тодруулбал, Улсын хэмжээнд нийт 36 тусгай хамгаалалттай газар нутаг байдгаас 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт хийсэн байна. Үүнээс эхний ээлжинд Богдхан уулын дархан цаазат газар (2973га) болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын (501га) газар нийт тусгай хамгаалалттай 3474 га газрын мэдээлэл ил болсон. Газар ашиглагчаар авч үзвэл 1071 иргэнд 299 га, 887 байгууллагад 3175 га олгосон байна. БОАЖЯ-наас олгодог Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилттэй холбоотой 2020 оноос хойших мэдээллийг нээлттэй болгосон.