Бүгд найрамдах Финланд Улсаас Монгол Улсад оршин суугаа элчин сайд Лийна-Кайса Миколлатай байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд ойн тогтвортой менежмент, салбарын мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо. Мөн хаягдалгүй, тойрог эдийг засагт (circular economy) шилжихэд Финланд Улсын туршлагыг судалж, хамтран ажиллахаар тохиров.